|

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг гаргажээ.
Тухайлбал,
  • Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай,
  • Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр, Увс, Говьсүмбэр,
  • Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлээр, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл,
  • Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт хөрс 20 см гүнд хөлдөх төлөвтэй байна.