|

Улстөрчид оросын зөн билгийн тулааны ялагч руу хошуурчээ

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдэд Оросын зөн билгийн тулааны хамгийн сүүлчийн ялагч "Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос Монголд хоёр өдрийн айлчлал хийсэн билээ. Түүний хоёрхон өдрийн айлчлалын үеэр манай улстөрчид ялалт байгуулах эсэхээ лавлахаар шөнө дөлөөр элч илгээн дугаарлаж үзүүлсэн сурагтай.

Ойрхон эх сурвалжийн мэдээлснээр Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Дундговь аймгаас нэр дэвшигчдийн төлөөний хүмүүс нэр дэвшигчийнхээ фото зураг болон эд юмсыг шилдэг зөн билэгчид харуулж ирээдүйг нь асуужээ. Викториагийн үзсэнээр МАН-ын Ц.Нямдорж нарыг, Сүхбаатар дүүрэгт АН-ын Л.Гантөмөр,  МАН-ын Д.Цогтбаатар нар ялах бол Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдээс С.Жавхлан хол тасархай ялалт байгуулж, УИХ-д сонгогдоно гэсэн байна. Виктория Райдосыг өмнөх бүх дугааруудын ялагч нараас хамгийн шилдэг нь гэж Орос даяар шуугиж байгаа юм. Оросын зөн билгийн тулааны ялагчийн үнэн хэлсэн эсэхийг хоёрхон долоо хоногийн дараа бүгдээрээ үзэцгээе.

Эх сурвалж: http://ardchilal.mn/content_60562