Харин төд удалгүй тэрбээр хэвлэлийнхэнд албан ёсоор хандаж, мөнөөх эрхмүүдийг өөрөөс нь 200 сая төгрөг нэхсэн гэдгийг илчилж орхино лээ. Г.Уянга гишүүний гар утсаараа тоглож байхдаа бичсэн энэхүү бичлэгийг тухайн үед устгасан гэх боловч чухам юуны учир ингэж олон нийтэд ил болсныг асуухад "Би утсаа алдсан” гэхээс өөрийг хэлээгүй аж. Тиймээс зохих ёсоор цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо барагдуулахаар шийдсэн тухайгаа ярьсан түүний тухай янз бүрээр л ярьж бичиж байгаа нь үнэн.
Тэгвэл өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Карма ийнхүү дүгнэж буйгаа ил гаргалаа. "Архи ууснаа вино уусан болгон зөөлрүүлж, тамхи татаж сурснаараа бахархаж, намайг дэвшүүлээч гэж хошуу цорвойн гуйж, хийсэн алдаагаа хэнд ч байдаг л юм гэсэн өнгөөр худлаа уучлал гуйсан нэр хүлээж домнох хэрэггүй. Шударгаар нэрээ татаж аваад, аптекаа ажиллуулаад, архиа уугаад, эрээ цээрээ алдаад чөлөөтэй амьдар бүсгүй минь” хэмээн хатуухан шиг зэмлээд авчээ, эрхэм жүжигчин маань.
С.Цахиур