Энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар дулаарна.