|

ОРОН НУТГИЙН ЗАМД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЯВНА УУ

Урин дулаан цаг, оюутан сурагчдын хичээл сургууль амарч хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа.

Тиймээс иргэд аялал зугаалга амралтаар явахдаа замын нөхцлийг зөв тооцоолж тохирох хурдыг сонгон хөдөлгөөнд болгоомжтой оролцоно уу. Мөн гол мөрөн нуурын усны түвшин нэмэгдсэн, үертэй байгааг анхаарч баталгаат гарам гүүрээр гарах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, усанд осолдох эрсдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сануулж байна!

Түүнчлэн Архангай аймаг Тэрхийн голын гүүрний эвдрэлтэй холбогдуулан даацыг нь 18 тн-оор хязгаарласан тул том оврын ачааны машин, чиргүүлтэй иргэд өөр бусад чиглэл замыг сонгож зорчихыг зөвлөж байна.

Автотээврийн үндэсний төв