Омогшил, эх оронч үзлээр "дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас "хөлөг онгоц” хөөргөсөн. Мөн наадмын нээлтийн нэг онцлох хэсэг бол МУГЖ Т.Ариунаагийн тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн явдал байлаа.
Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан. Наадмын нээлт тун сайхан болж байгааг наадамчин олон төдийгүй харь нутагт ажиллаж, амьдарч буймонголчууд шагшин магтаж, өөрсдийнтвиттер, фэйсбүүкийн хуудаснаа бичиж байна.
Ерөнхийлөгч "дэвэв”
Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтийн үеэр дэвсэн нь бас нэгэн содон үйл явдал болов. Тэрбээр энэ нь өөрийнх нь хүсэж, мөрөөдөж явсан зүйлийнх нь нэг гэдгийг хэлсэн.
Ч.Санжаадамба 10 давж аварга боллоо
Энэ жил Архангай аймгийн бөхчүүд хүчтэй, хийморьтой байж хүчит 1024 бөхийн барилдаанд өнгөллөө. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Ч.Санжаадамба шинээр улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагваар 10 давж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА болов.
Хоёр мэргэн "төрлөө”
Шигшээ харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, Орхон аймгийн "Хангарьд" клубийн харваач Б.Дэмбэрэлсайхан /36 оноо/ түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, "Хилчин" спорт хорооны "Есүхэй мэргэн" клубийн харваач Б.Ёндон /36 оноо/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Дуулга" багийн харваачЖ.Тулга /35 оноо/ нар удаалсан юм.
Харин үндэсний сурын харвааны эмэгтэй шигшээ найман харваачаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Г.Пунсалдулам түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Удаад нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат "Монде" компанийн харваач Ч.Гандаваа, Увс аймгийн Тэс сумын харъяат, "Алдар" спорт хороо, "Жем интернэшнл" компанийн харваач Д.Норжмаа нар шалгарлаа. Эхний гурван харваач бүгд 37 оноо авчээ.
Д.Дагвадоржийн соёолон хурдлаж, наадамчин олныг баясгалаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүнг тоймлон хүргэж байна.
ДААГА
- Хэнтий аймгийнДархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр. Уралдаанч Б.Бат-Эрдэнэ (10 настай)
- Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар уяач Н.Баасанжав хээр халзан. Уралдаанч Ц.Отгонбаатар (13 настай)
- Сэлэнгэ аймгийнБаянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул. УралдаанчЧ.Бямбажав (15 настай)
- Сэлэнгэ аймгийнБаянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан. УралдаанчН.Отгонжаргал (13 настай)
- Говь-Алтай аймгийнШарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан. Уралдаанч М.Анхзориг хүү (9 настай) унаж хурдлуулжээ.
ШҮДЛЭН
- Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор халзан. Уралдаанч Ч.Түвшинжаргал (13 настай)
- Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Ц.Нүүдэлийн хонгор. Уралдаанч Б.Төрмандах (9 настай)
- Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Х.Түмэнбаяр бор. Уралдаанч Б.Баярмаа (8 настай)
- Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Гантөмөрийн халтар. Уралдаанч Б.Энхболд (9 настай)
- Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Д.Ганболдын хонгор халзан. Уралдаанч Х.Мөнхбаяр (12 настай)
ХЯЗААЛАН:
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн. Уралдаанч Г.Энхболд (12 настай)
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын алдарт уяач Т.Галбадрахын бор. Уралдаанч М.Батцоож (9 настай)
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргал шарга. Уралдаанч Э.Ширчин (14 настай)
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Ц.Энхтайваны хүрэн. Уралдаанч Д.Мөнхтэмүүлэн (10 настай)
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн бор. Уралдаанч О.Хүслэнбаяр (11 настай)
СОЁОЛОН:
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, уяач Д.Дагвадоржийн бор. Уралдаанч Г.Эрхэмнамдагбаяр (13 настай)
- Өвөрхангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал. Уралдаанч Ч.Бямбажав (15 настай
- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр. Уралдаанч Ж.Дашзэвэг (14 настай)
- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан. Уралдаанч Б.Отгонбилэг (9 настай)
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан. Уралдаанч Ц.Гангантөгс (13 настай)
АЗАРГА:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Уралдаанч Б.Ганболд хүү (9 настай)
- Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ынАлдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч Г.Түвшинбаяр (8 настай)
- Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд. Уралдаанч О.Гончингсумлаа (8 настай)
- Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр. Уралдаанч А.Алтангэрэл (8 настай)
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул. Уралдаанч У.Төгөлдөр хүү (10 настай) унаж тус тус хурдлууллаа.
ИХ НАС:
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан. Уралдаанч Б.Банди (11 настай)
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн .Уралдаанч А.Даваадорж (10 настай)
- Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач М.Даваажаргалын хүрэн сарт. Уралдаанч Г.Отгонбаяр (11 настай)
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан. Уралдаанч Б.Бархүү (9 настай)
- Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд. Уралдаанч Х.Сэвжид (13 настай)
Жилийн жилийн наадмын үеэр цэнгэлдэх яг л "хар зах” шиг болчихдог. Харин энэ жил тийм биш байв. Эсрэгээрээ илүү эмх цэгцтэй, цэмцгэр байлаа. Ард түмэн ч наадамд их сэтгэл ханамжтай байгаа харагдсан.
Ерөнхийлөгч наадмыг хааж, ийн хэлэв
Баяр наадмын ажиллагааг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэтгэл үзүүлэн "Монгол наадам ёслол төгөлдөр сайхан боллоо. Монголын наадам монгол түмний аугаа түүхийг сануулж, илүү ихийг хийж бүтээхийг санууллаа.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүндэт зочид оо,
Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монгол наадам - Монгол үндэстний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий вэ гэдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам - Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ.
Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.
Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай үндэсний их баяр наадам маань үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөл өргөн энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя.
Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ” гэв.
Д.Бат