|

Хөрөнгө оруулалтын санхүүжилт гацсанаас бүтээн байгуулалтууд зогсчээ

Монгол Улсын Засгийн газрын Хрэг эрхлэх газраас сар бүрийн эхээр аймгуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийдэг уламжлалтай. Энэ удаагийн цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, сумдын удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.

Цахим хуралд 21 аймгийн удирдлагууд оролцож Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээлэл хийсэн юм. Дархан-Уул аймгийн тухайд: Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай. Сумдын өвөлжилтийн бэлтгэлийг дүгнэхэд 86-95 хувийн үзүүлэлт гарчээ. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн 22,5 сая төгрөгөөр 100 тн өвс нөөцөлсөн гэв. Цахим хурлаар аймгуудад хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилт гацсан байгааг хөндөж ярив. Тус аймагт мөн адил "Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 406,5 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд ын 100 хүүхдийн цэцэрлэг, ШУТИС хичээлийн байрны өргөтгөлийн ажил зэрэгт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгах зэрэг асуудлыг Засаг дарга А.Энхболд танилцуулав. Цахим хурлын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулж үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал: Орон нутгийн хүн болон ачаа тээвэр, олон улсын авто замын цас цэвэрлэгээ, уурын зуухны нүүрс таталт, Хил залгаа сумдын бэлчээр, Онцгой байдлын үед харилцаа холбоогоор тасрахгүй байхыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу