|

Ой санамж сайжруулах “шидтэй” хүнсний бүтээгдэхүүн

Бидний ой санамж бол байгалиас заяасан үнэлж баршгүй хишиг мөнөөс мөн. Чухамхүү ой санамж нь бидний бүхий л амьдралыг утга учиртай болгож өгдөг. Ой санамжийнхаа ачаар бид олон тооны үйлдлийг өдөр бүр гүйцэтгэж, аливаа төрлийн мэдээлэл болон өдөр тутмын бодит байдлаас янз бүрийн үйл явдлыг санаж чаддаг билээ. Энэ чадварыг дасгалжуулахад бидний бие махбодид тусалж, ой санамж шиг тийм чухал шаардлагатай үүргийг дэмжиж чаддаг хүнсний тодорхой бүтээгдэхүүнүүд байдаг аж.

Алим

Ой санамж сайжруулах “шидтэй” хүнсний бүтээгдэхүүн

 

Алим ньбидний ой санамжийг гамнаж дэмжихэд ашигтай хүнсний бас нэг бүтээгдэхүүн юм. Энэ нь бидний ой санамжид сөргөөр нөлөөлдөг үйл явцыг удаашруулж, сэргийлдэг антиоксидант болох кверцетин гэдэг бодисын өндөр агууламжтай холбоотой юм (ингэхдээ энэ үйл явц нь ямар нэг өвчний шалтгаанаар юмуу бие махбодь хөгшрөх зүй ёсны үйл явцын улмаас үүссэн үү гэдэг нь чухал биш). Энэ бодис нь алимны зөөлөн эдэд, гэхдээ түүний хальсанд илүүтэй байдаг байна. Тийнхүү алим нь тархины үйл ажиллагаанд болон нейроны холбоос бүрэлдэх идэвхижилд тус дэм үзүүлснээр, бидний ой санамжийг сайжруулан, дасгалжуулдаг байна.

 

Нэрс

Ой санамж сайжруулах “шидтэй” хүнсний бүтээгдэхүүн

 

Нэрс нь өдгөө бараг л "тренд” болж байна. Түүний найрлагад ордог бодисуудын нэг буюу антоцианин нь нэрсийг өвөрмөц хөх өнгөтэй болгож, үүний зэрэгцээ тархи муудах үйл явцыг саатуулж, удаашруулдаг пигмент юм. Тийнхүү, нэрс нь бидний ой санамжийн үйл ажиллагаанд оролцдог танин мэдэхүйн бүхий л үйл явцад таатай нөлөөлдөг хэмээн зоригтой хэлж болох юм. Нэрс нь Альцгеймерын өвчин юмуу насны зөнөгрөл зэрэг өвчнөөс сэргийлэхэдхамгийн ихач тустай гэнэ.

 

Загасны мах

 

Зарим төрлийн загас бидний ой санамжийг үнэхээр он удаан жилээр хэвээр байлгаж чаддаг байна. Онцлон дурдахад, эдгээрээс гол нь: алтан жад (тунец), хулд, яргай болон сардин загас юм. Тэдэнд(ялангуяа яргай загасны маханд) юугаар ч орлуулшгүй асар их хэмжээний Омега-3өөхний хүчил агуулагддаг байна. Энэ нь зарчмын хувьд эрүүл мэндэд нэн ашиг тустай. Харин өнөөдрийн асуудалтай холбогдуулан дурдахад, мэдрэлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг ажээ. Эдгээр загасны маханд бас иод агуулагддаг бөгөөд энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа, танин мэдэхүйн үйл явц болон мэдээжээр ой санамжийн хувьд гол элемент юм.

 

Бууцай

 

Бууцай нь зарчмын хувьд ой санамжийг сайжруулж, уураг тархийг идэвхитэй байлгахад хамгийн ашиг тустай бүтээгдэхүүнүүдийн нэг нь. Тархины эс муудаж доройтох үйл явцаас бас хамгаалдаг бодис болох лютеин бууцайнд агуулагддаг байна. Үүнээс гадна, бууцай нь бас фолийн хүчлээр баялаг бөгөөд ирж байгаа мэдээллийг түргэн "боловсруулж”, оюуны ажиллах чадварыг сайжруулдаг аж. Эцэст нь бууцай бол төмрийн баялаг эх сурвалж мөн.