Баруун аймгуудын нутгаар:25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хэсгээр, 8-р сарын 1-нд ихэнх нутгаар бороо, 27-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, 31-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд халж Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 28-33 градус дулаан байна. 8-р сарын 1-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12м/с. Хугауааны эцсээр зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 20-25 градус, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 28-наас нийт нутгаар хална.
Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10 м/с. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүн шөнөдөө уулархаг нутгаар 10-15 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 29-нөөс нийт нутгаар хална.
Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12м/с. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, бусад хугацаанд халж шөнөдөө 17-22 градус өдөртөө 30-35 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар нэмж хална.