БНХАУ-ын хэвлэл мэдээллийн нэгэн хэрэгслээр "Монгол бол жаргалын орон ” нийтлэл гарч эхэллээ. Уг нийтлэлээр БНХАУ-ын иргэд Монгол улсад ирэх үедээ хот айлаар зочлон олон хүмүүсийн хамт зургаа авхуулж, охид хүүхнүүдтэй хамт явахад чөлөөтэй мэт зурагт мэдээлэл болон гөрөөс агнаж, чоно авалсан зургаа олон нийтэд ил тод дэлгэжээ.
Монгол улсад мөрдөж буй хууль тогтоомж маш муу хэрэгждэг. Мөн гадны болон урд хөршийн иргэд чөлөөтэй зорчих эрх үүсгэснээр гэмт хэргийн шинжтэй олон нөхцөл байдал үүсч байна. Тодруулбал манай улсад хууль бус үйлдэл хийсэн гадны иргэдэд захиргааны арга хэмжээ аваад л дуусдаг ямар нэгэн хуулийн зүйл заалт мөрдүүлэхгүй байгаа байдал нь ийм түвшинд хүргээд байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Илсон Деволопмент” компанийн захиалгаар баригдаж буй "Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгын ажил явагдаж байх үед осол гарч, 18 настай охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг барилгын гүйцэтгэгчээр "Зуншин” компани ажиллаж байсан юм. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг барилгын ажлын явцад холбогдох байгууллагуудаас шалгалт оруулаад байгаа юм байна.Шалгалтаар туслан гүйцэтгэгч "Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад "Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан зөрчил илэрчээ.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд аймагт энэ төрлийн зөрчил их гардаг. Тархац нутагтаа тоо хэмжээ нь цөөрсөн, байгалийн жамаараа ховордсон ан амьтныг зөвшөөрөлгүй агнаж, устгаад эд эрхтэн, эвэр туурай, арьс үсийг улсын хилээр хууль бусаар гаргахыгзавдсан гэмт хэргийн шинж тэмдэгтэй үйлдэл энэ онд 11 гарсан.
Баавгайн савар, зээрийн эвэр, үнэг, хярсны арьс гэхмэтчилэн амьтны арьс, эд эрхтнийг улсын хилээр гаргахыг завддаг. Харамсалтай нь гадаад иргэд биш, Монгол Улсын тэр тусмаа тухайн бүс нутгийн иргэд эл хэргийг үйлдэж, хууль бусаар гаргах гэж байгаад баригдаж байгаа нь эмгэнэлтэй. Түүнчлэн байгалийн хагас үнэт чулуу буюу улаанчулууг улсын хилээр гаргахыг завдсан хууль бус 13 үйлдлийг илрүүлсэн.
Тэгэхээр дээрх чулууг Хятад улсын нутагт нэг кг-ыг 70-80 мянган төгрөгөөр зардаг гэсэн албан бус мэдээ бий. Энэ мэдээллийг сонссон иргэд Өмнөговь, Дорноговь аймгаас улаанчулууг олборлоод ачаа тээшиндээ их хэмжээгээр нуун далдалж гаргах гэж байсныг илрүүлсэн.
Хятадын хоёр иргэн их хэмжээний валют улсын хилээр гаргахыг завдсан үйлдэл гарсан. Нэг нь 480, нөгөө нь 130 мянган юанийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан.
Энэ мэтээр хууль зөрчсөн хэрэг гарсаар л байна. Дархан цаазтай газраа барилгын компанид өгч, устаж үгүй болж буй ан амьтны тоог цөөрсөөр, охид эмэгтэйчүүд мөнгөтэй бол яахав гэсэн сэдлээр хууль бус үйлдэл гаргаж байгаад хяналтын байгууллагуудын анхаарал сул байгааг харуулж байгаа хэрэг. Ер нь бол ганц хяналтын системтэй байна гэхэд хилсдэхгүй. Хийснээ мэдээллэдэг Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагаас өөр бусад хэлбэрээр хяналт шалгалт хийдэг, гадаадын иргэдтэй хариуцлага тооцдог, байгууллага байхгүй байгаад анхаарах цаг болсоныг холбогдох албаныханд мэдэгдэж байна.