|

500 жилийн настай мутигийн нууц...

500 жилийн настай мутигийн нууц...

 

500 жил орчим болсон, Эртний Инкуудийн өргөлд өргөгдсөн охины бие мөсөн дотор гайхалтай хэвээр хадгалагдаж байсныг 1999 онд археологийн малтлагаар олсон билээ.

Охин тухайн үед 14-15 наснаас хэтрээгүй өргөлд өртсөн гэсэн магадлалтай ба охиноос гадна 6 настай охин, 7 настай хүүгийн бие хамт олдсон байдаг. 
ДНК гийн уламжлалт шинжилгээний багийнхан охины биеэс дээж авч шинжилсэн дүгнэлтэд уушигны бактерын гаралтай үрэвсэл, сүрьеэ төст эмгэгтэй байсныг тогтоосон байна.
Энэ нь мумигээс олдсон хамгийн анхны халдварт өвчнийг илрүүлсэн тохиолдол байв.
Нью-Йоркийн их сургууль (City University of New York) удирдагч Анжелико Кортэлс (Angelique Corthals) муми төст Мэйд буюу охины биенд шинжилгээ хийж байгаа юм.
1999 онд Льюльяйльяко (Llullaillaco) галт уулын хонхор далайн төвшинөөс дээш 6739 метрт байх мөсөн давхрагаас олдсон байна.
Энэ нь Аргентин ба Чилийн нутаг дэвсгэрт багтдаг.
3 муми Египетийн «занданшуулсан» мумигээс огт өөр мөсөнд хөлдөөсөн байсан нь ихэд сонирхол татдаг ч хүү ба жижигхэн охины биеийг одоо болтол гүйцэд судлаагүй байгаа юм.
Энэ гурван хүүхдийг зэрэг өргөлд өргөсөн үү эсвэл ойролцоо болсон явдалуу хараахан мэдээгүй ч ямартаа хүүхдүүдийн биетэй цуг их хэмжээний алт, мөнгө, хувцас, хүнс тэжээлийн үлдэгдэл, толгойн гоёо, үл мэдэгдэх шувууны цагаан өдийг нямбайлан өрж хамт хийсэн нь байжээ.
Хүүхдүүд ихэд царайлаг байсан нь цэвэр ариун гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг сонгодог Инкуудын хүсэлтэй нийцсэн бололтой хэмээжээ.
Хохирогч хүүхдүүдийг авчирч хамгийн чанарлаг төмс, эрдэнэ шиш, хатаасан Тэмээн гөрөөсний мах өгдөг байсан ба жилд нэг удаа тахилд өргөл болгон найр наадам хийдэг байсан хэмээжээ.

500 жилийн настай мутигийн нууц...

 

500 жилийн настай мутигийн нууц...