Надад нэг Америк найз бий. Тэр бид хоёр бүр цэцэрлэгийн найзууд. Түүнийг Жоё гэдэг. Гэхдээ бид түүнийг Жоё гэж дуудахаасаа илүү "Жаргал” гэдэг юм. Учир нь тэр гурван настай байх үеэсээ л Монголд амьдарч эхэлсэн юм билээ. Тийм жаахан хэрнээ (таван настайдаа) монголоор их сайн ярьдаг байсан. Тэр өөрийгөө үргэлж Монгол хүн гэнэ. Одоо ч ялгаагүй.
Өнгөрсөн өвөл БНХАУ-руу эгч рүүгээ явж байхдаа Замын-Үүдэд нэгэн ээж, охин хоёртой танилцаж, хил гартлаа хамт ярилцаж явсан юм. Тэд Улаанбаатарт ирээд хэдийнэ хоёр жил болжээ. Манай улсад ажиллаж, амьдардаг гэнэ. Гэсэн ч тэд монголоор маш муу ярьж байлаа. Ээж нь болох Цэцэгжаргал гэх эмэгтэй хижээл насны, намхан, туранхай, бор царайтай, үсээ хойш нь бухалдаж боосон хүнхэрдүү нүдтэй эгч байв. Харин охиныг нь Балжидмаа гэх. Тэрбээр 30 настай. Туранхай, өндөр, бор царайтай, өнгөрсөн жил буцаж явах замдаа (БНХАУ-руу) хүний ачаатай бараанд зүүн гар нь дарагдаж, зүүн гарных нь чигчий хуруу гэмтсэнээс түүний гарт их содон сорви тогтсон байлаа. Амралтаараа урагшаа буцаж байгаа нь энэ аж. Сониуч зан минь хөдөлсөндөө ч тэр үү би тэр хоёроос "Та хоёр яагаад монгол нэртэй юм бэ?” хэмээн асууж орхив. Гэтэл ээж нь "Бид чинь монгол хүмүүс юм чинь, бүр монгол нэртэй байгааг харж байгаа биз дээ. Урагшаа гялс явчихаад хурдхан буцаж ирэх минь” гэх нь тэр.
Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр, гаднаас ирсэн бүхэн би монгол гэдэг болж. 2010 онд БНХАУ-ын жүжигчин Жэки Чан манай улсад ирсэн. Тухайн үед Сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Би маш их баяртай байна. Хоёр жилийн өмнөөс л Монгол улсад ирэх сонирхол надад байсан. Монгол улсад ирээд хүмүүнлэгийн үйлс хийж байгаадаа хязгааргүй их аз жаргалтай байна. Монголчууд та бүхэн надад хайртайг би мэдэрч байна. Тиймээс би ч гэсэн та бүхэндээ маш хайртай гэдгээ хэлмээр байна. Намайг урьсанд маш их талархаж байна. Миний өвөг эцэг, аав хоёр намайг Монгол цустай гэж хэлсэн. Тиймээс би Чингис хааны тухай кино бүтээхийг хүсч байгаа. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод байна. Гэвч Чингис хааны тухай маш олон кино хийгдсэн байдаг учраас маш их судалгаа хийх шаардлагатай болж байгаа” хэмээн хэлж байсан.
Тэгвэл Алибама сайтыг үндэслэгч, Хятадын тэрбумтан Жек Ма манай улсад айлчилж буй. Тэрбээр өнөөдөр "Sky resort" жуулчны баазад Бизнесийн амжилтын талаарх илтгэл тавьсан. Энэ үеэр "Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн өмнөхөөс өнөөдөр Монгол улс маш их хөгжсөн байгааг харлаа. Тйимээс монголчуудаар бахархаж байна. Би хөх толботой төрсөн. Монголчууд ч хөх толботой төрсөн бөгөөд дэлхий дээр хөх толботой төрсөн хүмүүс цөөнгүй байдаг юм билээ”... гэсэн.
Ирсэн бүхэн би монгол гээд байвал утгагүй. Эсвэл "англи”, "хятад” зэрэг өөр олон хэлтэй, олон орны хүмүүс бүгд монгол хүн юм уу.
Д.Бат