Хонь
Хайр дурлалын Сугар гараг сарын турш хашир болгоомжтой байх болохоор хэт их сэтгэл хөдлөл, романтик харилцааг Хониныхон хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэхдээ хостой Хонинуудын хувьд харилцаандаа хэр хариуцлагатай хандаж байгаагаас сарын турших уур амьсгал шийдэгдэнэ. Асуудлыг ганцаарчилж биш хамтран ярилцаж, хэн хэндээ сайнаар шийдэх, өдөр бүрийн жижиг зүйлсийг ч хуваалцах гэх мэтээр ганцаараа биш хоёулаа байгаа гэдгээ алхам бүрдээ мэдэж, мэдэрч байх хэрэгтэй шүү. Ганц биечүүд ажлын газар дээрээ шинэ романс үүсгэнэ. Мөн эрүүл мэндтэй холбоотой газар эсвэл асуудлаар дамжуулан дурлалт залуутайгаа учрах магадлал өндөр байна. Сарын сүүл рүү хайр дурлалын амьдрал, нөхцөл байдал чинь улам сэтгэл хөдлөм болж, сэтгэл санаа сэргэж ирнэ.
Мөн энэ сар ажил мэргэжлийн хувьд жинтэй сар болж өнгөрөх бололтой. Учир нь Хонинуудын амжилтыг ивээгч Ангараг гараг Санчиртай хоршингоо чиний үйлдэл бүрийг ивээж, зохицуулах нь. Мөн Бархасбадь гараг ч чамайг орхиогүй байгаа учраас огт ядралгүйгээр ажлаасаа сэтгэлийн таашаалыг мэдэрч чадна. Бархасбадь Сугар гарагуудын хамтын нөлөөгөөр орлого өсөж, шинэ хамтын ажиллагааг амжилттайгаар эхлүүлнэ. 8 сараас эхлэн 10 сарыг хүртэл Буд гараг урьд өмнөхөөсөө урт хугацаагаар Хонины ордод ээлтэй байрлалд шилжих гэж байна. Ингэснээр оюун санаа чинь сэргэг, ажлын уур амьсгал тогтуун, эерэг байна. Бичиг цаастай холбоотой ажлууд хурдан бүтэж, бизнес аялалд явах магадлалтай. Энэ сарын турш эрүүл мэнд гэдэг сэдэв Хонинуудын хувьд голлох бололтой. Эмчилгээ хийлгэж, бие болоод оюун санаандаа санаа тавьж амраахад ээлтэй. Мөн хууч өвчнөө эмчилж, бүрэн эрүүлжихийг чи хүсэх ажээ. Хоол боловсруулах систем болон, сэтгэл санааны эрүүл байдлаа хадгалахыг хичээгээрэй. Учир нь энэ сард урьд өмнөхөөсөө илүү эмзэг мэдрэмтгий болчхож мэдэх юм. Эцэст нь сануулж хэлэхэд хилийн чанадын аялал, хамтын ажиллагаа ашигтай ч эрсдэлтэй байх бололтой. Болгоомжтой байгаарай.
Үхэр
Хайр дурлалын харилцаагаа шинэ төвшинд гаргаж, илүү шинэлэг болгох сар ирж байна. Уламжлалт, төвөгтэй харилцаанаас татгалзаж, өөрсдийгөө шинээр нээж, илүү уян хатан байхыг хостой Үхрүүд хүсэх бололтой. Ганц биечүүд ч харилцааны "хайрцаг”-наасаа гарч ирэн, өөрийгөө илүү чөлөөтэй байлгана. Бархасбадь, Буд, Сугар гарагуудын гурвалсан нөлөөгөөр энэ сар Үхрүүдийн хувьд тэр чигтээ хайр дурлалын адал явдлаар дүүрэн байна. Хамгийн "гаж” гэж болохоор секс хүслээ биелүүлж, эрчүүдтэй урьд өмнөхөөсөө илүү нээлттэй, чөлөөтэй харьцаж, өөрийнхөөрөө байж чадна. Мэдээж шинэхэн, халуухан романс ч энд багтаж байгаа. Ганц биечүүд тогтвортой харилцаа эхлүүлэх магадлалтай ч түүнийг хэт томоор хүлээж авах хэрэггүйг сануулъя.
Энэ сард Үхрийнхний хувьд ажлаас илүү амьдралаасаа таашаал авч, аялж зугаалах нь чухалд тавигдах бололтой. Тиймдээ ч гайхалтай аялал чамайг хүлээж байгаа. Харин ажиллах шаардлагатай Үхрүүд ажлаа өөртөө дарамт болголгүй хийх арга замыг олно. Авьяас бүтээлч байдал хоёр ч ундарч эхлэх ба өөртөө итгэлтэй байдлаараа бүгдийг баттай болгоорой. Энэ сард урлаг соёл, боловсрол, сурталчилгаа, олон нийтийн ажил, спорт, цэнгээн гэх мэт зүйлс амьдралын хэмнэлд чухал байр эзлэх бололтой. Мөнгөний хувьд бусдаас нэлээд хамааралтай байх хандлагатай байгаа учраас, бие даасан нэмэлт орлого олох тал дээр анхаараарай. Санхүүтэй холбоотой шийдвэр бүрээ сайтар бодож, тооцоолж байж гаргахыг од эрхэс сануулж байна. Мөн урт хугацааны хадгаламж нээлгэвэл ээлтэй сайн. Хэдий бие, сэтгэл санаа чинь хүнд өвчилж асуудал үүсгэхгүй ч гэлээ шийдэх шаардлагатай жижиг асуудлууд байх болно. Дархлаа чинь дээд хэмжээнд байхгүй учир бухимдал, стресс зэргээс шалтгаалан халдварт өвчин тусаж мэднэ шүү. Эцэст нь хэлэхэд юу мэдэрч байгаагаа үнэнээр нь хэлж, илэн далангүй бай. Өөрийгөө цор ганц гэдэгт итгээрэй.
Ихэр
Хостой Ихрүүдийн хувьд сарын эхнээс хайрттайгаа харилцах харилцаа нь төвөгтэй, ойлгомжгүй болж эхэлнэ. Дассан сэтгэл, түр зуурын дурлал эсвэл жинхэнэ хайр эсэхээ энэ сард ялгаж мэдэх болно. Сугар гарагийн нөлөөгөөр чи бүхнийг "Ямааны мах халуун дээрээ” гэсэн уриатайгаар дор бүр нь шийдэхийг хүсэх ба ингэснээр чи харилцаандаа хайхрамжгүй хандаж байгаа мэт харагдах талтай. Энэ нь асуудлыг дэвэргэж, хүсээгүй салалтад ч хүргэх магадлалтай гэдгийг санаарай. Харин гэр бүлийн уур амьсгал дулаан, жаргалтай байх бололтой. Ганц биечүүд сарын турш идэвхтэй байж, олон нийтийн ажилд оролцох бололтой. Гэхдээ тогтвортой харилцааг хүлээх хэрэггүй л болов уу. Ажил дээрх уур амьсгал сэтгэл санаа чинь хамтын ажиллагаа, түншлэл, гэрлээ хэлэлцээрээр тодорхойлогдох бололтой. Энэ нь тийм ч амжилттай байхгүй байж мэдэх ч бусдын арга эвийг олох, тэвчээртэй хүлээцтэй байх, өөрийнхөө талд урвуулах, ятгах гэх мэт олон зүйлийг чамд зааж сургах болно. Зарим нэг төгсгөл болсон хамтын ажиллагаанууд асуултын тэмдэг бүхий, эвгүй байдлыг ажлын талбар дээр бий болгоно. Гэхдээ сарын турш Ихрүүд ажил дээрээ бусдаас "илүүрхэх” төлөвтэй байгаа учраас өмнөө гарч ирсэн асуудлуудыг сайнаар шийдэж чадна. Хувийн санхүүгийн хувьд бялхам сайн байхгүй ч гэр бүл, хайрт чинь чамд туслах бололтой. Урт хугацааны хөрөнгө оруулалт ашгаа өгч эхэлнэ.
Ангараг, Санчир гарагуудын хавсарсан нөлөөгөөр Ихрүүдийн эрүүл мэнд онц сайн байхгүй л болов уу. Халдварт өвчин тусах магадлалтай бөгөөд бусадтай ширүүн зөрчил, маргаан үүсгэх нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Стрессээ тайлж, өөрөө өөртөө цаг гаргаж, аль болох өөдрөг эерэг байхыг хичээх хэрэгтэй. Эцэст нь сануулж хэлэхэд тайван байж, бусдад өршөөнгүй хандаарай.
Мэлхий
Мэлхийнүүдийн хайр дурлалын хувьд тогтонги сар ирж байна. Санчир гараг таагүй байрлалд байгаа учраас хостой Мэлхийнүүдэд хязгаарлагдмал, захирагдаад байгаа мэт мэдрэмж төрж, харилцаагаа өөрчилж, шинэчлэхийг хүснэ. Сарын сүүлээр тодорхойгүй байсан асуудлууд цэгцэрч, өөрийгөө болоод хайртыгаа ойлгож эхэлнэ. Хайр дурлалын Сугар гараг ч мөн адил таатай биш байрлалтай байгаа болохоор догдлол, романтик зүйлсийг хэт ихээр хүлээх хэрэггүй л болов уу. Гэхдээ энэ сард аялал, боловсролтой холбоотой зүйлс харилцааг чинь дэмжиж өгнө. Ганц биечүүд дотоодтойгоо илүү ихээр ажиллаж, өөрийгөө таньж мэдэх аянд гарна. Шударгаар хэлэхэд энэ сард амралт эсвэл чөлөө авч ажлаасаа бага зэрэг завсарлачихвал сайн. Учир нь Мэлхийнүүдийн ажил мэргэжлийн талбар дээр амаргүй сар болж өнгөрөх төлөвтэй байна. Ангараг, Санчир гарагуудын хавсарсан нөлөөгөөр илүү ихээр хөдөлмөрлөж, хариуцлагатай байж, хүндхэн нөхцөл байдлуудтай нүүр тулж, ажлын байрны уур амьсгал сайнгүй байх бололтой. Байнга завгүй байж, хэцүү нөхцөл байдалтай нүүр тулах хэрэг гарна. Гэхдээ орлого чинь сайн байх учраас сэтгэл санаа чинь бага ч болов амгалан байх ба энэ нь чамд өр зээлээ урьдчилж төлөх боломжийг олгох болно.
Ангараг, Санчир гарагийн хавсарсан нөлөөтэй байгаа энэ сард Мэлхийнүүд бүх талаар болгоомжтой, бодолтой байх нь зүйтэй. Эрүүл мэндэд ч муугаар нөлөөлж болзошгүй юм. Хооллох хэв маяг, биеийн галбир, амьдралын хэв маягтаа анхаарч, өөрчлөлт хийхэд ээлтэй. Сэтгэл санаагаа аль болох өөдрөг байлгаж, ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Эцэст нь түргэн зангаа хойш тавьж, ямар ч нөхцөл байдалд өөдрөг үзлээ гээхгүй байх нь энэ сарыг эсэн мэнд давж гарахад чинь тусална.
Арслан
2015 оноос хойш Арслангуудын хайр дурлалыг ивээгч Санчир гараг тэдэнд нэн таатай байрлалд байгаа билээ. Харин энэ сард Ангараг гараг ирж нэмэгдсэнээр хүсэл тачаал чамайг эзэмдэнэ. Сонирхолтой өвөрмөц секс туршилтууд хиймээр санагдаж, сарын турш нууцхан түүгээрээ амьсгалах бололтой. Дээрх "танхай” гарагуудын нөлөөгөөр халуухан сарыг өнгөрүүлэх ч гэлээ сэтгэлдээ аз жаргалыг мэдрэх нь бага байх болно. Цаашилбал сонирхолтой "гаж” хүслүүд чинь чамайг асуудалд оруулж мэднэ гэдгийг сануулмаар байна. Тиймээс сарын 18-аас хойш болгоомжтой, бодолтой байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Нэмж хэлэхэд хайр дурлал болоод мөнгөний хоорондын харилцаа хүчтэй байх бөгөөд хайртдаа зориулах зардлууд ч их байх бололтой. Нар Арслангийн ордныхныг ивээснээр энэ сард ажлын талбар дээр амжилттай байж, нэр хүндээ өсгөх, өөрийгөө баталж харуулах боломжтой байна. Арслангуудын ажлын амжилтыг ивээгч Сугар гарагийн ивээлээр харилцагчдыг өөртөө татаж, мэргэжлийн ур чадвараа харуулж, орлогоо нэмэгдүүлж чадна. Буд гараг 7 сарын сүүлээс эхлэн Арслангийн ордод байрлах ба 8 сард хувьцаа худалдаж авах, төсөл төлөвлөгөө боловсруулахад сайн. Сарын эхний хорь хоногт Нар Арслангийн ордод байрласнаар эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх ба Ангараг, Санчир гарагуудын нөлөөгөөр биеийн эсэргүүцэл сайн байна. Гэхдээ заавал анхаарах хэрэгтэй 2 зүйл байгаа бөгөөд эхнийх нь осол эндэгдлийн магадлал өндөр байгаа тул эрсдэлтэй спортоос хол байгаарай. Дараагийнх нь хэрвээ чи хөл хүнд бол гадны нөлөөллөөс болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг сануулъя. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаараарай. Эцэст нь зөвлөхөд мөнгөнд үрэлгэн байх хэрэггүй, олдгоосоо ихийг зарцуулахаас зайлсхийгээрэй. Мөн мөнгө, санхүүгээс болж сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэх сонголтыг бүү хийгээрэй.
Охин
Аз жаргалтай сар ирж байна. Охиныхны хайр дурлалын харилцааг ивээгч Бархасбадь гараг болон хайр дурлалын Сугар гарагууд 5-наас эхлэн сарын турш Охины ордод ивээлтэй байрлалд шилжин ирнэ. Ингэснээр хайр дурлалын амьдрал чиний анхаарлын төвд байх ба сонирхолтой арга хэмжээ, гэнэтийн бэлэг, аялал гэх мэт сайхан зүйлс чамайг хүлээж байна. Ганц биечүүд сэтгэл догдлом, шинэхэн романс эхлүүлэх бөгөөд хостой Охиныхон сүй тавих, хуримлах гэх мэт харилцаагаа шинэ төвшинд гаргах болно оо. Гэр бүлтэй Охиныхон ханийн жаргалыг мэдэрч, амандаа дуу аялмаар сайхан өдрүүдийг өнгөрөөнө хэмээн од эрхэс зөгнөж ээ. Харин эцэг эх, гэр оронтой холбоотой таагүй асуудал гарч ирж магадгүй шүү. Азын од чинь ажил мэргэжлийн хүрээнд ч гийж байна. Охины ордныхны ажлын амжилтыг ивээгч Буд гараг таатай байрлалд шилжин ирэх ба Сугар, Санчир гарагуудтай хавсарч нөлөөлснөөр чи энэ сард гайхалтай азтай байх болно. Энэ чамд томоохон төлөвлөгөө боловсруулах, шинэ хамтран ажиллагч, түнштэй болох, өөрийнхөө авьяас чадварыг бусдад нээн харуулахад чинь тусална. Санхүүд чинь ч бас дээрх аз нөлөөлж, мөнгө хялбархан халаасанд чинь орж ирнэ гээд бод. Харин энэ сарын бага зэрэг эмзэг сэдэв нь гэр бүл, орон байртай холбоотой байна гэдгийг ахин сануулъя. Сарын турш биеийн эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй. Гэхдээ гэнэтийн осол эндэгдлээс болгоомжлоорой. Эцэст нь гэр бүлийнхэндээ тусалж, халуун дулаан энергиэ мэдрүүлээрэй. Үл хөдлөх хөрөнгөө үрэн таран хийхээс болгоомжил.
Жинлүүр
Энэ сард Жинлүүрийнхний өршөөнгүй, ойлгохыг хичээдэг зан чанар нь газрын гаваар орсон мэт байх ба үүнээс болж хайр дурлалын харилцаанд хэт хөшүүн, зөрүүд, дүнсгэр уур амьсгал ноёлно. Хэрвээ нөхцөл байдлыг арай өөдрөг болоод зөв болгохыг хүсвэл хайрттайгаа хамт завгүй ажиллаарай. Хамтын зорилгоо биелүүлэх нь та хоёрын анхаарлыг сөрөг зүйлсээс хол байлгаж туслах юм. Тайван, нухацтайгаар ярилцах нь ч мөн харилцаанд чинь тустай. Хайр дурлалын Сугар гараг Жинлүүрийнхэнд таагүй байрлалд байх учраас догдлол, гэнэтийн бэлэг гэх мэт халуухан зүйлсийг хүлээх хэрэггүй л болов уу. Гэхдээ сарын сүүлээр Сугар гараг ивээлтэй байрлалд шилжих учир ирэх 9 сард бүх зүйл гайхалтайгаар эргэх төлөвтэй байгаа шүү. Энэ сард ажлын талбар Жинлүүрийнхэнд таатай бус хандана. Бүхий л болохгүй бүтэхгүй байгаа сөрөг нөхцөл байдлууд нүдэнд чинь харагдаж чи багагүй бухимдах бололтой. Энэ нөхцөл байдлаас чи өөрөө өөрийгөө л гаргах бөгөөд дуртай ажлаа хий эсвэл ажилдаа дурла хэмээн од эрхэс зөвлөж байна. Мөн хэтэрхий ихээр санаа зовж, стресстэх хэрэггүй бөгөөд чиний цаг тун удахгүй ирэх болно хэмээжээ. 9 сарын эхээр ажлын нөхцөл байдлаас авахуулаад томоохон өөрчлөлт чамайг хүлээж байгаа. Мөн чамд урам зориг өгөх арга хэмжээнд оролцох эсвэл тийм хүнтэй танилцаж, ирээдүйн зорилгоо баттай тогтоох бололтой. Тэр хүртэл нөхцөл байдалд дүгнэлт хийж, алдаагаа ухамсарлан, өөрийгөө хурцлаарай. Мөн мөнгөнд үрэлгэн хандах хэрэггүйг од эрхэс сануулж байна. Бие болоод сэтгэл санаа чинь гайхалтай сайн байхгүй ч томоохон асуудлууд холоор өнгөрнө. Сэтгэл санаанаас чинь хамаарч дархлаа муудах төлөвтэй байна. Гэхдээ тэглээ гээд биеэ чагнах хэрэггүй шүү. Аль болох стрессээ тайлж, өөрийгөө амрааж, олон зүйл ургуулан бодохгүй байхыг хичээгээрэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд өөртөө гутрах, өөрийгөө голох нөхцөл байдлыг бүү бий болгоорой. Стрессээс аль болох ангид бай хэмээжээ.
Хилэнц
Хилэнцийнхний хайр дурлалын амьдралд гайхалтай үйл явдлуудыг авчирхаар 8 сар айсуй. Хайр дурлалын Сугар гараг Хилэнцүүдийг ивээж, Буд гараг адал явдал авчирна. Ганц биечүүд амьдралын хэмнэлдээ өөрчлөлт хайж аялалд явах, сургалт дамжаанд бүртгүүлэх, фитнесст явах гэх мэтээр алхам хийж эхэлнэ. Найз нөхдөөрөө дамжуулан хуучин хайраа сэргээх цоо шинэ романс эхлүүлэхэд чинь туслах хүнтэй танилцана. Хостой Хилэнцүүдийн харилцаа сарын турш хөгжилтэй, дурсамжтайгаар өрнөх болно оо. Нар Хилэнцүүдэд нөлөөлснөөр өсөж дэвжих амбиц чамайг зүгээр суулгахгүй л болов уу. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, зөв зүйл хийх үед юу ч чамайг зогсоохгүйгээс гадна амжилт угтах болно гэдгийг санаарай. Мөн Сугар, Санчир, Буд гаргиуд багийн ажиллагаа амжилттай байж, хүчтэй нэгнээр хамгаалуулах боломжийг Хилэнцүүдэд амлаад байна. Сарын турш ажил хэрэг бүтэмжтэй байх хэдий ч санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учирч болзошгүй шүү. Сэтгэл санаа чинь тогтворгүй байж, нэгээс нөгөө рүү үсчсээр байна. Үүнээс болж бүхнийг сөрөг талаас нь харж, хамтрагчаа сэрдэж, хүндрэлтэй нөхцөл байдлыг өөрөө өөртөө бий болгох магадлалтайг сануулъя. Хэт их ядарч сульдах, эрүүл мэнддээ халтай эрсдэлтэй зүйл хийх зэргээс зайлсхийгээрэй. Эцэст нь олон нийт, хамт олонтойгоо ойр бай. Бусдын санаа бодлыг асууж, өөртөө эргэлзэх хэрэггүй шүү.
Нум
Сарын турш хайр дурлалын харилцаа чиний анхаарлын төвд байна. Нумынхны хайр дурлалыг ивээгч Буд болон Сугар гарагуудын нөлөөгөөр чиний болоод хайртын чинь хайр дурлалын амьдрал ажил, зорилго, нийгмийн статус зэрэгтэй нягт уялдаатай болж ирнэ. Мөн хостой Нумууд сэтгэлийн таашаал, аз жаргалыг мэдрэх бололтой. Өөртөө өндөр хүлээлт үүсгэхгүй байх нь бүхнийг эерэг талаас нь харахад чамд тусална. Харин Сугар, Санчир гарагууд чамд ололт амжилтыг энэ сард амлаж байна. Аз чиний талд байж, цоо шинэ боломж, таатай нөхцөлүүд чамайг хүрээлж байна. Мөн шагнал, одон медаль хүртэх магадлалтай. Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас ажил хэргийн талбар дээр мэргэжил, ур чадварыг голчилно. Мэдээлэл, харилцаа, холбоо, мэдлэг гэх мэт энд багтана. Эдгээр нь бүгдээр нухацтай судалгаа, ухаалаг хандлагыг чамаас шаардана. Ангараг, Санчир гарагууд Нумын ордод ирж байрласан байгаа учраас эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохуйц нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Санчир гараг биеийг чинь сульдааж, Ангараг гараг гэнэтийн осол гэмтэл дагуулж мэдэхээр байна. Дээрх гарагууд сэтгэл санаанд чинь ч мөн нөлөөлж мэдэх учраас өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлээ хадгалаарай. Эцэст нь сануулж хэлэхэд битгий дүнсийж, уйтгарлаарай. Амьдралаа кино болгох хэрэггүй. Тайван байгаарай хэмээжээ.
Матар
Сарын 5-нд хайр дурлалын Сугар гараг Матрын ордод ирж байрласнаар харилцаагаа илүү гүнзгийрүүлэхийг хостой Матрууд хүсэх болно. Хэрвээ хосууд бие биенээсээ хол байгаа бол энэ сард уулзаж, романтик аялал хийх бололтой. Хосын харилцаанд мөнгө асуудал тарьж мэдэх учраас аль болох тайван, хүлээцтэй байхыг од эрхэс сануулж байна. Ганц биечүүд шинэхэн романс үүсгэх ч түр зуурын байх бололтой. Хөл хүнд болон нярайлаад удаагүй байгаа Матрууд хайртынхаа халамж, хайранд умбаж, аз жаргалыг мэдэрнэ. Сарны нөлөөгөөр Матруудын санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Муу эсвэл сайн байх нь өөрсдөөс нь шалтгаалах бөгөөд ямартай ч энэ үйл явдлын дараа мөнгөнд хандах хандлага нь өөрчлөгдсөн байх аж. Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахдаа 7 хэмжиж 1 огтлоорой. Хилийн чанад, аялал жуулчлал, интернэт, боловсрол, шашин, хууль зэрэг сэдвүүдтэй энэ сарын чинь ажил нягт уялдаатай байх бололтой. Ажил хэрэг, сургуультай холбоотой гадагшаа явах ажил сайн бүтнэ. Мөн чи урьд өмнөхөөсөө илүүтэйгээр эрүүл мэнддээ анхаарах бололтой. Архаг хууч өвчин сэдрэх, хөнгөн осол эндэгдэл болох магадлал өндөр байна. Нярайлаад удаагүй байгаа Матрууд эрүүл мэнддээ сайтар анхаарч, тог цахилгаантай зүйлээс хол байгаарай. Эцэст нь сануулж хэлэхэд өөртөө анхааралтай, арчаатай байж хүнд юм битгий өргөөрэй.
Хумх
Нарны нөлөөгөөр Хумхууд энэ сард хайр дурлалын амьдралаа бүхнээс түрүүнд тавих бололтой. Хостой Хумхуудад бүхнийг ганцаараа биш хамтдаа шийдэх хэрэгтэй гэдгийг ахин сануулсан үйл явдлууд тохионо. Тиймдээ ч бүхнийг хамт хийхийг юу юунаас илүү хүсэх бололтой. Ялангуяа шинэхэн хосууд. Ганц биечүүд найз нөхөд эсвэл интернэт сүлжээгээр дамжуулан шинэхэн романстайгаа учрах магадлал өндөр. Сугар гарагийн байрлалаас үзэхэд сарын сүүлээр Хумхууд өөртөө дүгнэлт хийж, эсрэг хүйстэнтэйгээ харилцах тал дээр өөрчлөлт хийх бололтой. Хумхуудын ажлын амжилтыг ивээгч Ангараг гараг сарын 2-оос Хумхын ордыг орхин явснаар сар тэр чигтээ тогтонги, онцгойрох зүйлгүйгээр өнгөрнө. Гэхдээ сарын дундуур Ангараг Сугар гарагтай давхцаж тэрхүү давхцал нь Хумхуудад нөлөөлснөөр илүү урам зоригтой болж, сар дуустал тодорхой ололттой байх болно. Ажил мэргэжилтэй холбоотой өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой дэмжлэг, хамгаалалт, таатай нөхцөл байдал, аз гэх мэт хэрэгтэй зүйлсээ бүгдийг нь өөрийн болгож чадна. Хэд хэдэн хамтын ажиллагааны төгсгөл болоод баг хамт олноосоо амжилтын амтыг мэдэрнэ. Санхүүгийн хувьд тогтвортой байх хэдий ч эрсдэлтэй алхам хийх хэрэггүй бөгөөд томоохон шийдвэрийг 10-р сар руу хойшлуулбал дээр. Сарын турш Хумхууд бие болоод оюун санааны эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ хэт их ажиллаж, ядрахаас зайлсхийж, аль болох өөртөө цаг гаргаж, амьдралаас таашаал авч чаддаг байх хэрэгтэй шүү. Мөн эрүүл мэнддээ зориулах цаг алга гэж бодох нь маш том алдаа болно гэдгийг санаарай. Эцэст нь энэ сарыг дүгнэж хэлэхэд хийх зүйл маш их байгаа ч бүгдийг тайвнаар хүлээн авч, дэс дараатайгаар ажиллаарай. Санаандаа байгаа бүхнийг хэрэгжүүлэх хангалттай цаг чамд бий. Бүү санаа зов.
Загас
Хайр сэтгэл, аз жаргал, хамтын амжилт. Энэ бол Загаснуудын 8-р сарын ерөнхий дүр юм. Ганц биечүүд сарын турш догдлол, хүчтэй дурлалын нисэх мэт мэдрэмжийг хүсэмжилнэ. Түүнийгээ ч авч чадна. Гайхширмаар азтай тохиолууд чамд таарч "Амьдрах ямар сайхан юм бэ” гэдэг үг чиний амны уншлага болно. Хостой Загаснууд хайрттайгаа ярилцаад энэ сардаа багтааж хийх хамтын зорилготой болбол сайн. Энэ нь та хоёрын харилцааг илүү бат бөх болгож, ойртуулна. Энэ сар болоод ирэх сар Загаснуудын хувьд ерөнхийдөө хамтын болоод хайр дурлалын амьдралд дасан зохицоход суралцах сар байх болно. Сарын турш хайрттайгаа харьцаж байгаа үг хэллэг, үйл хөдлөлдөө анхааралтай байж, амьдралыг хайрлаарай. Ангараг, Санчир гарагуудын нөлөөгөөр энэ сар Загаснуудын хувьд ажлын талбар дээр шийдвэртэй алхам хийж, томоохон өөрчлөлтийг авчирна. Хэдэн сарын турш бодож явсан шинэчлэл, санаагаа одоо л хэрэгжүүлэх цаг нь юм. Сарын эхний 20 хоногт чи Нарнаас эрч хүч авах ба харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ хамтын ажиллагаа сайжруулахад анхаарвал ээлтэй.Санхүүгийн нөхцөл байдал чинь ажил дээрх томоохон шийдвэрүүдээс ихээхэн хамаарна. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө санаа тавихад тохиромжтой. Эмнэлэг, алжаал тайлах газар, гоо сайхан гэх мэт өөртөө хөрөнгө оруулалт хийх газруудаар сайн үйлчлүүлэх тусмаа чи амьдралдаа сэтгэл хангалуун байх болно. Мөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд ээлтэй. Сэтгэл санаагаар унаж, стресст орохоос сэргийлээрэй. Эцэст нь зорилгынхоо өөдөөс тэмүүлж, түүндээ хүртэл битгий бууж өгөөрэй хэмээн од эрхэс сануулж байна.