|

Рои-ийн хамгийн залуу тамирчнаар Балба охин тодров

  Рои-ийн хамгийн залуу тамирчнаар Балба охин тодров

 

Балбын "гайхамшигт хүүхэд” хочит усанд сэлэгч Гаурика Сингх зуны Олимпын 31 дүгээр наадмын "хамгийн залуу тамирчин”-аар тодорч түүхэнд нэрээ мөнхлөлөө. Риогийн Олимпын наадамд оролцох 10 мянга гаруй тамирчнаас хамгийн залуу нь 13 нас, 152.4 см өндөртэй Гаурика Сингх гэх балба охин гэж Олимпын албан ёсны цахим хуудсанд бичжээ. Энэ охин Их Британийн нийслэл Лондон хотод эцэг, эхийнхээ хамт амьдардаг аж. Тэрбээр дунд сургуульд сурахын зэрэгцээ сургуулийнхаа усанд сэлэлтийн дугуйланд хичээллэдэг гэнэ. Тэрбээр ирэх ням гарагт 100 м-ийн араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөх бөгөөд түүнийг 1:07.31 гэсэн үндэсний дээд амжилтыг шинэчилнэ гэж Балбын албаны хүмүүс найдаж байна.

Д.Од