|

200 мянга гаруй хүүхэд олимп үнэгүй үзнэ

200 мянга гаруй хүүхэд олимп үнэгүй үзнэ

 

Рио-2016” 200 мянга гаруй тасалбарыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгоно хэмээн тус олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Харилцаа холбооны асуудал хариуцсан дарга Марио Андрада мэдэгжээ. Мөн тэрбээр "Бид тасалбарын үнээс олно гэж төлөвлөсөн орлогоо аль хэдийнэ 100 хувь олсон. Тэр ч байтугай хамгийн үнэтэй гэсэн тасалбараа хүртэл зараад дуусчихсан. Тиймээс бид зарим тасалбараа газар газрын өөр өөр төслүүдэд хамрагдаж байгаа 240 мянга орчим хүүхдэд үнэ төлбөргүйгээр өгөх боломжтой” хэмээснийг английн "Guardian” сонинд мэдээлжээ.

Д.Сүрэн