|

Бааранд гал гарсны улмаас 13 хүн амиа алджээ

Бааранд гал гарсны улмаас 13 хүн амиа алджээ

 

Францын хойд нутаг болох Раун хотод байрлах"Cuba Libre”хэмээх шөнийн цэнгээний газарт өчигдөр шөнө дундын үед гал гарчээ. Тухайн үед тус бааранд төрсөн өдрийн үдэшлэг болж байсан байна. Гал гарсны улмаас тэнд байсан 18-25 насны 13 хүн амиа алдаж, зургаан хүн бэртэжгэмтжээ"Өчигдөр шөнө дунд "Cuba Libre” баарны хонгилын өрөөнөөс гал гарч эхэлсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Казнев мэдээлэвГалыг 50 гаруй гал сөнөөгч унтраасан байна. Одоогийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж буй гэнэ.

Д.Од