Жудо бөхийн 57 кг-ын жинд дэлхийн шилдэг нийт17 бөх хүч үзсэнээс Монголын тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө японы бөх Мацумато Каоритай барилдаж, 22 секундэд ялалт байгуулж, монгол хүн бүрийн сэтгэлийг хоромхон зуур огшоож чадлаа. Алтан медалийн төлөөх барилдаанд Д.Сумъяа Бразилийн бөх Рафеала Силватай өрсөлдсөн. Рафеала Силва нь Д.Сумъяаг ялж, Бразил улсын анхны алтан медалийг авчирсан байна. Гэвч Монголын ард түмэн энэ ялалтыг шудрага биш гэж үзэж байгаа бөгөөд шүүгчид зохион байгуулагч орны талд үйлчиллээ гэсэн сэтгэгдэл интернэт орчинд тархаж эхлэв.
Рио-де-Жанейрод Олимпийн наадмын гурав дахь өдөр өнгөрч буй тул Монголын багийн тамирчид сэтгэл өөдрөг, медалийн гараа нэг л эхэлчихвэл медалийн гараа тасрахгүй гэсэн өндөр хүлээлттэй байсан билээ. Тиймээс энэхүү салхийг хагалж, Монгол хүн бүрийн сэтгэлд цэнгэл авчирч, бахдал төрүүлж чадсан Д.Сумьяадаа халуун баяр хүргэе ээ.
Д.Од