|

ОХУ-ын Паралимпын хорооны ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ

ОХУ-ын Паралимпын хорооны ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ

 

Төрийн ивээн тэтгэсэн допингийн хөтөлбөртэй холбогдуулан 2016 оны Паралимпын наадамд ОХУ-ын тамирчдыг оролцохыг хориглосон шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа тус улсын Паралимпын хорооны ерөнхийлөгч Владимир Лукин илэрхийлжээ. Тэрбээр "ОХУ-ын паралимпын тамирчдын дийлэнх нь допингийн хэрэгтэй ямар ч холбоогүй боловч тэд Рио-Де-Жанейро хотод болох паралимпын наадамд оролцох эрхээ хасууллаа. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мөрдөн шалгалтын дүн гарахаас өмнө Олон улсын паралимпын хороо тамирчдад шийтгэл оногдуулж эхэлсэнд гайхаж байна” гэв.Энэ шийдвэртэй холбогдуулан ОХУ хууль ёсны хариу арга хэмжээ авна гэдгээмэдэгджээ. Тэрбээр үүнээс гадна нэр төр цэвэр тамирчдын эрхийг хамгаалах нь чухал бөгөөд тэднийг "Рио-2016” наадамд оролцуулах хэрэгтэй гэлээ.

Д.Од