Парисын өмнөд хэсэгт орших дүүрэгт өнгөрсөн даваа гаригт /2016.08.08/ Франц гаралтай, 16 настай охин террорист халдага үйлдэхээр зэхэж байсныг илрүүлсэн талаар "Ассошиэтэд Пресс” агентлаг мэдээлэв. Парисын Цагдаагийн газрын мэдээллэснээр, охин эктримист үзэлд бүрэн автсан, телеграм аппликейшнаар дамжуулан "Лалын улс” бүлэглэлд тус халдлагыг үйлдэхэд нь тусалж, мэдээллээр хангаж байсан гэнэ.
Тэрбээр олон нийтийн сүлжээг ашиглан "Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлийн өөрийгөө золиослон халдлага хийх уриалгыг тараадаг байжээ. Мөн "Телеграм” нэртэй аппликэшн дээрх "Лалын улс” бүлэглэлийн суртал ухуулгыг дэмжсэн чат группийн админ байсан аж. Цагдаагийнхан түүнийг баривчлан "террорист гэмт хэргийн хамсаатан”, "цахим сүлжээгээр террорист гэмт хэргийг өдөөн хатгасан” гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.
Д.Заяа