|

“Delta Air Lines” компани 2000 нислэгээ цуцаллаа

“Delta Air Lines” компани 2000 нислэгээ цуцаллаа

 

Америкийн иргэний агаарын тээврийн "Delta Air Lines” компани цахилгаан тасарсны улмаас үүсдэлтэй системийн алдаанаас болжолон улсын 2000 орчим нислэгээ энэ долоо хоногийн эхээр цуцалжээ. Тус компанийхны мэдээлж буйгаар "Жоржиа муж улсад даваа гарагт гэрэл цахилгаан тасарны улмаас манай компанийн компьютерын системд алдаа гарч, 1000 орчим нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн” гэв. "Delta Air Lines”-ийн төв байр нь Америкийн өмнөд нутгийн тус муж улсад байдаг юм. Мөн үүний маргааш өдөр нь системийн алдааг бүрэн засч чадаагүйн улмаас олон улсын 1000 орчим нислэгээ цуцалжээ. Тус компани өчигдөр оройноос үйл ажиллагаага хэвийн явуулж эхэлсэн байна. "Delta Air Lines” нь ямар ч тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, товлосон цагтаа нислэгээ үйлддэг гэдгээрээ алдартай иргэний агаарын тээврийн компани юм. Энэ удаад ийм олон нислэгээ цуцалсан нь тус компанийн бизнесийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Д.Од