|

Маргааш оюутан цэргүүд тангараг өргөнө

Маргааш оюутан цэргүүд тангараг өргөнө

 

"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол маргааш 10.00 цагт "Чингисийн талбай"-д болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан оролцох аж. "Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотод 750 оюутан, Эх орны баруун хязгаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагджээ. Хоёр жилийн өмнө оюутан цэрэг хөтөлбөрийг Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байсан бол энэ жил Батлан хамгаалахын их сургууль дангаараа бие даан өөрийн сургалтын төвдөө ийнхүү хэрэгжүүлж, нийт 120 гаруй багш, офицер ахлагч, ажилтан алба хаагчид тогтсон хөтөлбөр төлөлвлөгөөний дагуу алба үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сургалтын нийт 12 цэгт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгож байна.

 

Д.Бат