|

Гар дээрээс наймаа эрхлэгчид ажлын байртай боллоо

Гар дээрээс наймаа эрхлэгчид ажлын байртай боллоо

 

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод гар дээрээс хүнсний ногооны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд аймгийн Засаг даргад хандаж түр ажлын байр буюу хүнсний ногоо худалдаалах талбай гаргаж өгөхийг хүссэний дагуу Засаг дарга С.Насанбат үүнийгшийдвэрлэжээ.

Холбогдох зөвшөөрлийг авч шаардлага хангасан лангуунаас аюулгүй, чанартай хүнсний ногоог борлуулах ёстой гэдгийг иргэдэд анхааруулсан байна. Цаашид борлуулж байгаа хүнсний ногооныхоо гарал үүслийн бичиг, худалдаа эрхлэх газрынхаа орчин тойрныг цэвэр цэмцгэр байлгахыг үүрэг болгожээ. Зориулалтын лангуугүй хаа дуртай, зөвшөөрөгдөөгүй газарт хүнсний ногоог задгайгаар зардаг байдлыг ийнхүү эцэс болголоо. Эдгээр иргэд хоёр сарын хугацаатай томоохон худалдааны төвүүдийн ойролцоо уг худалдааг эрхлэх аж. Ингэснээр өөрийн гэсэн худалдааны байргүй иргэд түр ажлын байртай болж иргэд төмс хүнсний ногоогоо нэг дороос худалдан авах боломж бүрджээ.

 

Д.Сүрэн