Дархан-Уул аймгийн ИТХ-ын 45, 30 дугаар тогтоолоор Дархан хот болон сум, суурин газрын ногоон байгууламжид мал, амьтдыг оруулахгүй байх хорио цээрийн бүс нутгийг тогтоож өгсөн байдаг.
Уг тогтоолыг үндэслэнДархан сумын ИТХ-ын 54 дүгээр тогтоол гарч,хорио цээрийн бүс нутагт мал амьтдыг оруулсан тохиолдолд мөнгөн торгууль оногдуулахаар болсон. Тухайлбал, бод малаас 50 мянга, бог мал нэг бүр нь 20 мянга, гахай амьтад 30 мянган төгрөгөөр торгож байхаар тогтоож нийтэд зарлаж мэдэгдсэн юм. Гэтэл мал бүхий иргэд санаатай, санамсаргүйгээс болж малаа хариулгагүй орхиж хотын ногоон байгууламжийг ихээр сүйтгэх болсноос үүдэнморин эргүүлүүд гарчээ. Улмаар Дархан хотын гацууран төгөл орчмоос 20 гаруй үхрийг НААҮГ-ын малын хашаанд хашиж малаа хариулагагүй орхисон иргэдэд мөнгөн торгууль ногдуулсан байна. Тиймээс цаашдаа малчид мал бүхий иргэд малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулжээ.
Д.Заяа