|

Ерөнхий сайд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх чиглэл өгөв

Ерөнхий сайд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх чиглэл өгөв

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг өгөв. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд  МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах,
  2. Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах,
  3. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах,
  4. Шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулж танилцуулах,
  5. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулах,
  6. Малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах,
  7. Хичээлийн бус цагаараа цагийн ажил эрхлэх "Орлоготой оуютан хөтөлбөр” хэрэгжүүлэх,
  8. "Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг  хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх,
  9. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах,
  10. Бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай зохион байгуулах. Эдгээр үүргийн биелэлт, холбогдох шийдвэрийн төслийн ойрын үед  Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлолон нийттэй харилцах албанаас мэдээллээ.