Бухимдсан нэгэн эмч ингэж бичжээ.
Тэрээр "Дуртай нь гарч ирээд хутга шаадаг болж эмч рүү, эмнэлэг рүү. Хүссэнээрээ боорлодог болж эмч рүү, эмнэлэг рүү.
Бодсоноороо дайрдаг болж эмч рүү эмнэлэг рүү.
Эмчийг, эмнэлгийг доромжлох болохоор нүд нь сэргэдэг болж.
Танд өвчин эмгэг тараасан нь бид биш шүү.
Таний амь насанд аюултай нөхцөл үүсгэсэн нь ТА ӨӨРӨӨ шүү дээ.
Араг түшээд эх нь төрүүлсэн хүн цөөхөн л байгаа байх шүү
Амаа цууртал ярих боломж эргээд эмч рүүгээ дайрах амь насыг өгсөн л байх даа ЭМЧ НАР.
Анагаахад орох гэж сурах гэж төгсөх гэж эмчийн ажлаа хийх гэж хэрхэн тэмцсэнийг МЭДЭХ ҮҮ.
Бусад сургуулийн нэгдүгээр курсийнхэн унтаж байхад анагаахын нэгийнхэн анатоми уншсаар.
Хагас бүтэнсайнд бусад нь амарч зугаалж болзож явахад ирээдүйн эмч нар номын сан руу явж байдгийн.
Бусад сургуулийн төгсөх дамжааныхан үс гэзэг гоёл чимэглэлээ хайж явахад эмч нар маань шалгалт шүүлгээ бодож явдгийм даа.
Аль ч цаг үед шантраагүй, ухраагүй юм шүү дээ.
Өөрийгөө золигчид ЭНЭ ҮЕИЙН БААТРУУД ЭМЧ НАР МААНЬ юм даа.
Энэ салбарт нэг секунд ч байж үзээгүй хуцагчдаас бол өмөөрнө шүү" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
АУС-г төгсөгч Сосорбарам