|

Төл малд бруцеллёзын вакцин хийнэ

Төл малд бруцеллёзын вакцин хийнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.

Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж, шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоогэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

2016 ОНД БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ
ТӨЛ МАЛЫН ТОО, ВАКЦИН, ШИНГЭЛЭГЧ ОЛГОХ ХУВААРЬ

д/д

Дүүргийн нэр

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нэрс

Вакцинжуулалтанд хамрагдах төлийн тоо

Бүгд

Олгох вакцин

Тугал

Хурга

Ишиг

ШТАМ-19

РЭВ-1

Шингэлэгч

1

Багануур

1

Алтан бэлчир ХХК

420

8960

6440

15820

420

15400

16.240

2

Дүүрэн чандмань ХХК

560

9240

6160

15960

560

15400

16.520

3

Цагаан тун-эрдэнэ ХХК

560

8960

6160

15680

560

15120

16.240

4

Тэгш таван эрдэнэ ХХК

280

2240

1680

4200

280

3920.04

4.480

5

Молор чандмань ХХК

420

4760

3080

8260

420

7840

8.880

Дүүргийн дүн

2240

34160

23520

59920

2240

57680

62.360

2

Багахангай

6

ЦЕФтрейд ХХК

280

2240

1960

4480

280

4200

4.760

Дүүргийн дүн

280

2240

1960

4480

280

4200

4.760

3

Налайх

7

Ариун хүнс ХХК

1260

1960

2520

5740

1260

4480

7.000

8

Сор сүрэг ХХК

560

2840

2240

5640

560

5080

6.200

9

Бөх Мо ХХК

560

2240

1680

4480

560

3920

5.040

Дүүргийн дүн

2380

7040

6440

15860

2380

13480

18.240

4

Сүхбаатар

10

Овоотгол ХХК

280

140

140

560

280

280

0.840

Дүүргийн дүн

280

140

140

560

280

280

0.840

5

Чингэлтэй

11

Содхан ХХК

140

140

140

420

140

280

0.560

Дүүргийн дүн

140

140

140

420

140

280

0.560

6

Хан-уул

12

Гүнтэрэм ХХК

840

840

1120

2800

840

1960

3.640

13

ТҮДА ХХК

980

1960

1400

4340

980

3360

5.320

14

Ганган буга ХХК

840

1400

1400

3640

840

2800

4.480

Дүүргийн дүн

2660

4200

3920

10780

2660

8120

13.440

7

Сонгино хайрхан

15

Буян хөхий ХХК

2240

2800

2800

7840

2240

5600

10.080

16

Бамбуу ХХК

2800

3847

3080

9727

2800

6927

12.780

17

РЭЗ ХХК

1054

1400

1400

3854

1054

2800

4.910

Дүүргийн дүн

6094

8047

7280

21421

6094

15327

27.770

8

Баянзүрх

18

Жижигзээрд ХХК

1540

1680

1960

5180

1540

3640

6.270

19

 МЭГ ХХК

1540

3920

2800

8260

1540

6720

9.800

20

Баяндэмбэрэл ХХК

840

840

1400

3080

840

2240

3.920

Дүүргийн дүн

3920

6440

6160

16520

3920

12600

19.990

НИЙТ ДҮН

17994

62407

49560

129961

17994

111967

147.960