|

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

 

Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид орон сууцны таван давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо "Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэх дуудлагын дагуу аврах ангийн найман алба хаагч 5 давхраас унах гэж байсан таван настай У гэх охиныг аварч, ээж Ш-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй нь орхихгүй байх, эцэг эхчүүд асран хамгаалагч нар нь хүүхдэд тавих хяналтаа сайжруулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг
 Онцгой байдлын газраас анхааруулж байна.