|

Өнөөдөр Улаан-Үд хотод гурван улсын тээврийн хаалтын ажиллагаа болно

Өнөөдөр Улаан-Үд хотод гурван улсын тээврийн хаалтын ажиллагаа болно

 

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа манай улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьсон. Гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ өнөөдөр Улаан-Үд хотод болно. Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх аж. Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон юм.