|

Нийслэл төрийн албан хаагчдынхаа 20-30 хувийг цомхотгоно

 

Нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа тул төрийн албан хаагчдыг цомхотгох замаар зардал хэмнэнэ гэдгээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй тодотгосон байна. Тэрээр "Орон тооны цомхотгол нэлээдгүй явагдана. Нийслэлд нийт 32 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа. Өнгөрсөн оныхоос 20-30 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна"  гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Одоогоор Нийслэлийн төрийн албан хаагчдыг цомхотгосноор хэдий хэр хэмнэлт үүснэ гэдэг тоон судалгаа эцэслэж гараагүй байгаа аж.