|

Цэргүүдээр төмөр зам бариулахгүй

Цэргүүдээр төмөр зам бариулахгүй

 

Өмнөх Засгийн газрын үед батлагдсанМонгол цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахгүй байхыг төсвийн тухай хуулийн өөрчлөлтөд оруулжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэхээр болж үүнд нийт 24 тэрбум төгрөгийн урсгал зардлыг Батлан хамгаалах сайдын багцад шинээр тусган батлуулсан.

2016 оны наймдугаар сарын байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд хүн хүч бэлтгэх, нормын хувцас авах, хоол хүнс бэлтгэх зэрэг зориулалтаар хөрөнгө зарцуулах шийдвэр гарсан байгаа тул 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцсоны үндсэн дээр 2.5 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгасан байна.

Цаашид төмөр зам барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөс шууд санхүүжүүлэх нөөц, боломж хязгаарлагдмал байгаа тул бүтээн байгуулалтын ажлыг санхүү, эдийн засгийн хувьд илүү оновчтой арга хэрэгсэл, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ИймдМонгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрт зарцуулах зардлыг 2016 онд 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож, 2016 оноос 24 тэрбум төгрөг болгон бууруулахаар төсвийн тухай хуулийн өөрчлөлтөд тусгажээ.