|

Цэцэрлэгүүдийн засварын ажил дуусч байна

Цэцэрлэгүүдийн засварын ажил дуусч байна

 

Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн 1,2 дугаар давхрын сантехникийн их засварын ажлыг "Ивэн өргөө” ХХК тендерт шалгарч ажлаа энэ сарын 15-наас эхэлсэн байна. Засварын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон бөгөөд хугацаандаа чанартай дуусган хүлээлгэж өгөхийг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Мөн улсын төсвөөр хийгдэж байгаа Дархан сумын долдугаар цэцэрлэгийн цахилгаан, агааржуулалтын засварын ажлыг "Баян хулж” ХХК 34.9 сая төгрөгөөр 2016 оны 08 дугаар сарын 15-наас эхэлжээ. Өнөөдөр тус засварын ажилтай газар дээр нь танилцлаа. Ерөнхийдөө ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд товлосон хугацаандаа уг засварын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.