Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа ийнхүү бичжээ.
Тус телевизийн захирлаар Д.Энхтуяа ажиллаж байсан юм.
Лувсандашийн Нинжжамц нь 53 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, "Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм.
Тэрбээр,
- 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
- 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
- 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
- 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч,
- "Петровис” компанийн PR зөвлөх,
- Статистикийн хорооноос зохион байгуулсан "Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR зөвлөх,
- Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
- "Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм. http://www.ikon.mn/n/tmd