|

Дасгалжуулагч Ц.Цогтбаярын бахархам тэмцэл

Дасгалжуулагч Ц.Цогтбаярын бахархам тэмцэл

 

Шударга бус зүйлийг эсэргүүцэх нь хүний төрөлх араншин юм. Аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, дорд үзэгдэх нь ямар ч хүнд гутамшгийг авчирдаг. Дийлэнх хүмүүс шударга бус зүйлийн өмнө хүч мөхөсдөх үедээ сэтгэлээр унаж, тэмцэлгүй орхидог бол зарим нь үнэний төлөө эцсээ хүртэл тэмцдэг.

Тэмцэл дандаа амаргүй байдаг. Хүн төрөлхтний түүхэнд тэмцэгчид бие махбодийн өгүүлшгүй зүдгүүр, тамлалыг туулж зарим нь галд шатаагдаж байв.

Орчин үеийн дэлхий ертөнцөд шударга бус үйлдлийн эсрэг үг, үйлдлээрээ тэмцдэг болсон. Гандигийн хүчирхийлэлгүй тэмцэл, явган алхалт Энэтхэг улсад эрх чөлөө авчирч "I have a dream" гэсэн үг хар арьстнуудад эрх чөлөө өгсөн юм. НҮБ-ийн индрийг гутлаараа нүдэж байсан Хрущевийг барууныхан "орос гахай" гэх мэтээр доромжилж байсан ч тухайн цаг үед байр сууриа илэрхийлсэн үйлдэл нь улс төрчийн хувьд гайхалтай алхам гэгддэг.

Монголын тамирчин Г.Мандахнарангийн барилдааны булхайтай шүүлтийн эсрэг дасгалжуулагч Ц.Цогтбаяр хувцасаа тайлан эсэргүүцэл үзүүлсэн нь спортын талбар дахь шударга бус үйлдлийн эсрэг тэмцлийн гайхалтай хэлбэр байлаа.

Энэ бол зарим нэгний ярьж байгаа шиг ичмээр зүйл огт биш. Авилгалд өртсөн шүүгч нар, холбооны эсрэг олны анхаарлыг хандуулсан, өөрсдийнхөө нөр их хөдөлмөр, ард түмнийхээ итгэл сэтгэлийн төлөө хийсэн бахархам тэмцэл мөн.

Шударга бус зүйлийн өмнө хүчгүйдэхийг, багтарч цухалдахыг өөрийн биеэр үзсэн хэн боловч түүнийг дэмжинэ. Би хувьдаа Ц.Цогтбаяр танаар бахархаж байна. Тан шиг зүтгэлтэй, зорьсон зүйлдээ тэмцэлтэй, зоригтой аавын хөвгүүд, ээжийн охид олон болтугай!



Altangerel Oyunsaikhan

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1749751268624617&id=100007692822133