Монгол улсын засгийн газрын шийдвэрийг үндэслэн
90-ээс дээш мянган хүн амтай аймаг хотуудын засаг дарга нарыг 2
орлогчтой байх тогтоол батлагдсанаар хүн амын тооноос хамаарч 13 аймагт
энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна.
Бүтэц
өөрчлөгдөх сургаар хүн ам нь 90 мянгаас дээш давсан аймгууд орлогчын
орон тоогоо даруй батлаж амжсан бол манай аймаг засгийн газрын 9-р
тогтоолыг хараахан хөрсөн дээр буулгаж амжаагүй байна. Орон нутагт МАН
эрх барих болсноор нутгийн удирдлагын ордонд цөөн тооны сандал суудлын
өөрчлөлт явагдсан нь орон нутгийн сонгуулийн үр дүнг харж байгаа
бололтой.

Нэгэнт гарсан засгийн газрын дээрх тогтоолыг Орхон аймгийн засаг дарга
тун удахгүй биелүүлэхээр 2 дахь орлогч даргынхаа эрэлд гарчээ. Сонгуульд
ялалт байгуулахад чамлахааргүй хүч чармайлт гаргасан намынхаа нэр бүхий
нэгэн эрхэмд энэ албан тушаалыг өгөхөөр аль эрт амлалт өгсөн гэнэ.
Засаг
даргын орлогчид МАН-ын хорооны дэд дарга М.Түмэнжаргал, ИТХ-ын
төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ДЦС-ын ашиглалтын мастер, Зуухны
хэсгийн дарга С.Батжаргал нар яригдсан бөгөөд Засаг дарга Д.Батлутын
фракц буюу Архангайн фракцид хамаарагдах С.Батжаргалыг томилохоор
тохирсон байна.

Тун удахгүй Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч Хот байгуулалт дэд бүтэц хариуцсан шинэхэн орлогч ажилдаа орохнээ.
Эх сурвалж: Erdenetinfo.mn