|

Н.Энхбаяр МАХН-ыг орхиж, АН-д орох уу?

Н.Энхбаяр МАХН-ыг орхиж, АН-д орох уу?

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа санхүүжүүлэхээ больсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд яригдах болсон. Үүнтэй зэрэгцээд тус нам орон нутгийн сонгуульд ч оролцохгүй гэсэн мэдээлэл байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд дахин ял сонсож магадгүй нөхцөл байдалд ороод байгаа энэ цаг үед МАХН, юун орон нутгийн сонгууль бодох манатай яваа нь ойлгомжтой.


Тэрбээр мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо ч бас орхисон гэнэ. Энэ тухай тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян  хэвлэлд өгсөн ярилцлагадаа, " Би Н.Энхбаяр даргаас өөрийнх нь байр суурийг сонссон. Сонгуульд орохгүй гэсэн. Миний хувьд Н.Энхбаяр дарга нэгэнт нэр дэвшихгүй гэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэггүй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэр, тогтоол гаргахад бэлэн байна" хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл орон нутгийн сонгуульд оролцохоос татгалзаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж буйгаа зарласан Н.Энхбаяр АН-д элсэхээр тус намын удирдлагуудтай ярилцаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна.

 

Г.Эрдэнэзул