Бүх нийтийн цэвэрлэгээнд 60 гаруй байгууллагууд оролцлоо

 

Дархан хотын баярыг угтаж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын хамтарсан 01/02 тоот албан даалгаврын дагуу 9 дүгээр сарын 28,29-ний өдрүүдийг бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгон аймгийн Захирагчийн албанаас зохион байгуулж ажиллалаа.

Нийтийн цэвэрлэгээг Дархан сум, Дархан- Сэлэнгэ хаалга, Дархан - Улаанбаатар хаалга, Хот хоорондын зам гэсэн гурван хэсэгт хуваан ААН-үүдийн хуваарилан явуулжээ.Хог цэвэрлэгээнд аймгийн ОБГ, 330 дугаар анги, ХХҮГ, МХГ, ЭМГ, Боловсролын байгууллагууд, Дархан сумын 18 баг, Их дээд сургуулиуд зэрэг 60 орчим байгууллагууд оролцсон байна.

Бүх нийтийн цэвэрлэгээ нь иргэдэд ая тухтай, цэвэр орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой явагддаг. Иймд иргэд ААНБ-иуд идэвхтэй оролцох нь чухал. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээнд иргэд, байгууллагууд идэвх санаачилгатай оролцож үр дүнтэй ажилласан мэдээллийг аймгийн Захирагчийн албанаас өгсөн юм. Гэвч оюутнууд болон хувийн ЕБС-иуд идэвх муутай оролцсоныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс дараа дараагийн нийтийн цэвэрлэгээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан дээрх байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалж байна.

М.ГҮНЖИЛХАМ