"Нийгмийн үйлчилгээг танд” аяны хүрээнд хорих ангиас суллагдсан иргэдтэй аймгийн Засаг дарга уулзалт хийлээ.Өршөөлийн хуулинд хамрагдаж хорих ангиас суллагдсан Дархан-Уул аймгийн харъяат 76 иргэн байна. Эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, цахим үнэмлэх болон боловсролын бичиг баримт нөхөн олгох, МСҮТөвд сургалтанд хамруулж мэргэжилтэй болгох зэрэг ажлыг "нийгмийн үйлчилгээг танд" аяны хүрээнд өрнүүлж байгааг онцлон хэлэв.
Тус уулзалтад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцлоо. Хөдөлмөрийн хэлтсээс нээлттэй ажлын байрны захиалга, Шинээр батлагдсан хууль тогтоомж, хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч болон ААНБ-уудыг 6 хүртэлх сая төгргөөр урамшуулах хуулийн зүйл заалтыг танилцуулав. Өршөөлийн хуулинд хамрагдсан 76 иргэдээс өнөөдрийн байдлаар 26 иргэн ажлын байртай болжээ.
Түүнчлэн аймгийн НХҮХ-ээс нөхцөл байдлын үнэлгээ хийж, өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа авчээ. Алаг эрээн энэ орчлонд аавын хүү нэг алдсан бол амьдралд дахин бүдрэхгүйгээр өөртөө итгэлтэйгээр урагшлах хүсэл тэмүүлэл тэдэнд бий.Нийгмээс гадуурхаж чичлэхгүйгээр хорихоос суллагдсан иргэдийг дэмжих ажлыг "Нийгмийн үйлчилгээ танд” аянаар дамжуулан явуулж байна.