ОХУ-аас манай аймагт суугаа ерөнхий консул Хотын баярт хүндэтгэл үзүүллээ

 

Хотын баярын өдөр аймгийн удирдлагууд ОХУ-аас манай аймагт суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев тэргүүтэй албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхий консул А.Ц.Доржиев Дархан, Улаан-Үүд хотуудын найрамдалт харилцааг Орос, Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны эхлэл хэмээн үздэгээ онцолсон юм. Тэрээр хэлэхдээ:- "Дархан бол маш богино хугацаанд хойд бүсийн аж үйлдвэрийн томоохон төв болтлоо хөгжиж байгаа хот. Тиймээс энэ хотыг цаашид хөгжүүлэх харилцан ашигтай хамтран ажиллах тал дээр ихээхэн зүйлийг хамтран хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Энэ өдөр ОХУ-аас манай аймагт суугаа ерөнхий консулаас гадна Дархан хотын 55 жилийн ойн баярт оролцохоор ОХУ, БНХАУ-ын албаны төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Дархан-Уул аймгийн тухайдБНХАУ-ын Эрээн хот,ОХУ-ын Улаан-Үүд хот, ХБНГУ-ын Цайз хот, БНСУ-ын Кенги аймаг зэрэг 10 -аад хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай байдаг байна.