Галт зэвсэг эзэмшигч нь 12-р сарын 01-ний дотор албан татвараа төлнө

 

Галт зэвсэг эзэмшигч та жил бүрийн 12-р сарын 01-ний дотор доор дурдсан хэмжээгээр албан татвар төлнө.
1. Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15,000 төгрөг 
2. Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг - 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30,000 төгрөг - 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60,000 төгрөг - Үрлэн сумтай галт зэвсэг 30,000 төгрөг

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс