|

Дархан-Уул аймагт ургац хураалтын ажил дуусчээ

Дархан-Уул аймагт ургац хураалтын ажил дуусчээ

 

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна.

Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган га-аас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 га-аас 6.6 мянган тонн төмс, 1279.9 га-аас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 га-аас 306 тонн тэжээлийн ургамал, 3593.7 га-аас 962.2 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.  Энэхүү ургацыг өнгөрсөн онтой харьцуулахад буудай 13.2 мянган тонноор, төмс 3.6 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 мянган тонноор, тосны ургамал 1.4 мянган тонноор илүү ургац хураасан дүнтэй байна.

2016-2017 онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Аймгийн хэмжээгээр 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт авах хадлангийн 97,3 хувь буюу 61,6 мянган тонн хадлан, 3030 тонн үйлдвэрийн тэжээл, сүрэл 130 тонн, гар тэжээл 35,6 тонн, ногоон тэжээл 325 тонн, 976 тонн давс, хужир, шүү бэлтгэсэн байна. Аймгийн Засаг даргын нөөц сангийн  22,5 сая төгрөгөөр 100 тонн өвс худалдан авч аймаг дахь Улсын нөөцийн салбарын саравчинд, 6 сая төгрөгөөр 21 тонн малын тэжээл худалдан авч Өгөөж чанар ХХК-ийн агуулахад тус тус нөөцөлж гэрээ байгуулан хадгалж байгаа аж.