|

Бат хааны байгуулсан Алтан Ордын найман нууц

 

Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингисийн удам Бат хааны Алтан ордны тухай, тэр үеийн хамгийн том хотын талаар бичиж үлдээсэн нь тун бага. Энэ талаар францын гэгээнтэн Плано Кардинигийн дуртгал нь хамгийн үнэ цэнтэй түүхэн материал болно гэж «Газета ВОЛГА» сонинд бичжээ. Карпини XIII зуунд ромын Пап дөрөвдүгээр Иннокентийн  тушаалаар азиар аялж Монголын эзэнт гүрэнд очин энэ талаар хамгийн сайн танилцсан, энэ удаан аяллынхаа тухай бичиж үлдээсэн хүн. 

Эндээс оросын хэвлэл түүвэрлэн Бат хааны байгуулсан Алтан ордны найман нууц гэж бичсэн нь энэ. 

Үд гэхэд эргэж ирэх ёстой

Карпини ламтан монголын эзэнт гүрнийг хөндлөн гулд туулан Батын Орд руу очиж, бас Чингис хаантай уулзсан гэдэг. Түүнийхээр бол Батын орд нь тухайн үедээ  75 мянга орчим хүнтэй том хот байж. Хотынхон мориор гадагшаа явдаг ч үд гэхэд эргэж ирэх ёстой байсан гэнэ.

Хөлд орохдоо л морин дэл дээр өснө

Татар-монголчууд эрэгтэй эмэгтэйгүй цөм дээл гэдэг адилхан хувцас өмсч бүгд морь унадаг. Хүүхдээ ч хөлд ороход нь л морь унуулж сурган анд явуулдаг гэж бичжээ. 

Хулгана, шавьж ч иддэг

Батын хотынхон өвөлдөө мах голдуу иднэ, өдөржингөө сүүтэй цай уудаг улс. Ядуучууд нь болохоор ёстой хөдөлж байгаа бүхнийг, хулгана, харх, шавьжийг ч иддэг гэж Карпини бичжээ

Хуультай ч бүдүүлэг

Франц ламтан Батын хотыг бүр дөнгөж байгуулж эхэлж байхад нь очсон байна. Тэгэхэд энд ан ан агнуур, гал, хүнс хуваарилах талаар хатуу хуультай байж. Гэхдээ л татар-монголчууд бусад суурин газруудыг дээрэмдэн тонох, хүмүүсийг тэр бүү хэл нутаг нэгтнүүдээ алах гээд замбараагүй байсан. Харин жил өнгөрөөд хотынхон усанд ордог болж, эрдэмтэн, урчуудтай болон соёлжсон гэнэ. 

Орос хороолол

Батын Алтан Орд улсын нисэлэл хотод византын, персийн, армян, оросын хороолол байсан гэнэ. Тэр бүү хэл үнэн алдартны сүм ч байж. Татар монголчууд урчуудыг ихэд дээдэлж тэднийг Алтан Орддоо урьдаг, ажиллуулдаг байсан байна. Оросуудын дунд гэхэд л сайн мужаанууд байж байшин барьж, хөлөг онгоц урладаг байсан гэнэ.
 
Зах, худалдаа

Батын хот өргөн сайхан гудамтай, зам талбай ихтэй хот байж, энд тэндгүй худалдаа арилжааны зах ажилладаг байсан гэнэ. Ийм ч учраас аялан явагч худалдаачдад үүд нь үргэлж нээлттэй байжээ. Ганцхан ногоон байгууламж муутай байсан гэнэ. Өнөөгийн түүхчид "Орд” киноны зургийг авахад Астрахань мужид Батын хотын тайз засал хийсэн. Батын хотод тоосгоны завод хүртэл байсан гэдэг. 

Тохилог дулаан хот

Орон нутгийг судлах музейн ажилтнуудын үгээр бол Батын Алтан орд халаалтын хэмнэлттэй тийм тогтолцоотой хот байжээ. Пийшингээс гаргасан хоолойгоор дулаан агаар тархаж байр сууцыг дулаацуулдаг байсан гэнэ. Европын хотуудаас ялгаатай нь Алтан Ордынхон ус дамжуулах хоолойтой байсан гэнэ. 

Археологчдын ажил

Түймэрт өртөн, эвдэн сүйтгэж, тоносон ч гэсэн Монголын эзэнт гүрний энэ сайхан хот Алтан Ордын үлдэгдэл  газрын хөрсөн дор  байгаа гэж археологчид үздэг. Хамгийн сүүлд энд 2014 онд малтлага хийхэд хуучны барилгын суурь, ахуйн эд зүйл олж байсан. Үнэхээр газар дор Алтан Орд хот байгаа бол малтаж гаргаад хот музей байгуулж болох юм, харамсалтай нь маш их хөрөнгө шаардлагатай. Татарстанд яг ийм төслийг таван тэрбум рублиэр хийж байсан түүх бий хэмээн оросын Астраханийн astrakhanfm.ru сайтад бичжээ. 
Эх сурвалж: www.assa.mn