|

Цагдаагийн газраас мэдээлж байна

Цагдаагийн газраас мэдээлж байна

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 11 хүртэлх хугацаанд нийт 271 гомдол мэдээлэл, дуудлага бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй гомдол 33, дуудлага мэдээлэл 197 иржээ. Дээрх хугацаанд эрүүгийн 35 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 19 сая 210 мянган төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Цагдаагийн газрын саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн 110 иргэнийг саатуулах байрны заавар журмын дагуу хүлээн авч хяналт тавин ажиллажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2871 тээврийн хэрэгслийг шалган, 492 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 459 жолоочид бэлэн бус байдлаар 9 сая 378 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 7 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 15 жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулжээ.