|

МЧБХ-ны УЗ-ийн гишүүд 50 мянган швейцарь франкийн торгуулийг төлөхөөр болжээ

 

Монголын чөлөөт бөхийн Удирдах зөвлөл энэ сарын 23-ны өдөр хуралджээ. Тус хуралдаанаар холбооны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн байна. Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50.000 швейцарь франкийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэжээ.

Мөн ирэх сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-д оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталсан байна. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ийн гишүүн, "Хасу Мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталжээ. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчдаар Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлжээ. Түүний оронд УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МУГД Б.Батбаярыг томилжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

http://medee.mn/main.php?eid=86100