Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу оновчтой зөв зохион байгуулахын тулд зохион байгуулах хүмүүсээ мэргэшүүлж дадлагажуулах шаардлагатай. Энэ ч Дархан-Уул аймгийн худалдан авах албанаас А3 сертификат олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд 70 гаруй иргэд бүртгүүлсэн.
Яг одоо 35 иргэн сургадтанд хамрагдаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас сургагч багш хичээлийг удирдан явуулав. Сургалтанд Төрийн бус байгууллагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийт сумд, төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл зэргээс иргэд хамрагджээ.
Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтанд тэнцсэн иргэд А3 сертификат гардан авах бөгөөд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой болно.Иргэд худалдан авах ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор тендерийн үйл явц илүү нээлттэй, ил тод болох нөхцөл бүрдэх аж.