Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа бэлэглэж шинэ боломжуудыг олж харах таны нүдийг нээж өгнө. Мөнгөний асуудалд бодлогогүй амлалт бүү өг. Таны дур булаам байдал улам л нэмэгдсээр байна. Ахмад настай хүмүүс хоол боловсруулах эрхтэндээ анхааралтай байж хоол ундаа тохируулж хэрэглэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүс хэл аманд өртөмхий, гарлага гарч болзошгүй өдөр. Ажил дээрээ хүнтэй муудалцахгүй байж, аль болох ганцаараа өдрийг өнгөрөөхийг сануулж байна. Өнөөдрийн үйл явдал таны дотоод мөн чанараас гарч буй тэр л төлөвтэй холбоотой байна. Ямар нэгэн сонирхолтой шинж тэмдэгт анхаарлаа хандуулж дүгнэлт хийгээрэй. Гэр бүлийн хүрээнд оройн хоол зооглохыг санал болго. Энэ нь танай гэр бүлийн цаашдын бат бэх байдалд нөлөөлөх болно. Өөртөө итгэлтэй байхын тулд ах дүү хамаатан садандаа найрсгаар хандаж, тэдний үгийг сайн сонсох хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэр бүлийн байдал тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Хэдийгээр та хамгийн ихийг мэддэг гэж боддог ч бусад хүмүүс тэгж бодохгүй байна. Гэр бүлийн сайн сайхны төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Сэтгэлзүйн эмчилгээ хэрэгтэй. Та хэн нэгэнтэй өөрийн санаа бодол мэдрэмжээ хуваалцахаас зугтаах хэрэггүй. Ажилдаа алдаа гаргаснаас болж удирдлагуудтайгаа бэрхшээлтэй байх бололтой. Гэхдээ та үүнээс мултарч гарах чадвартай байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таагүй өдөр. Нөхцөл байдал бүрэлдэн та түргэн зан гаргана. Хамтрагч тань таны хил хязгаарыг зөрчүүлэхэд хүргэнэ. Гүнзгий амьсгаа ав. Ингэснээрээ та тайван байж чадна. Гэртээ чимээгүй орчинд ганцаар цагийг өнгөрөөх хүсэл өндөр байна. Гадаад ертөнцийн хатуу хөтүү бүхнийг орхин, чимээгүй амар амгалан байдалд умба. Энэ шөнө бүтэн cap таны гэр бүлийг тодотгоно. Гэр бүлийнхэн овгоороо цугларан, чимээгүй орчин үүсгэнэ. Үүнийг эвдэхийн тулд та тэдэнтэй хөзөр тоглон, зугаатай байдлыг авчраарай. Хэв зуршлаа өөрчил.
АРСЛАН (7/23-8/22)
Та болон таны хайрт өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, мөнгөө мөнгө олох бизнес ажиллагаанд зориулахад таатай. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Та өөрийн гадаад үзэмжиндээ санаа тавих нь таашаалыг авчирна. Сайхан харагдаж байвал та өөдрөг сэтгэлтэй байж чадна. Хэн нэгэн танд хэлсэн амандаа хүрч эгч дүүс , найз нөхдөө ч ялгахгүй байдалд хүрч болзошгүй. Ганц бие амьдралд дахин эргэн орсон хэн нэгэн хуучин амьдралаа санагалзана.
ОХИН (8/23-9/22)
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бүх зүйл танаас хамаарна. Та өнөөдөр маш чухал хичээл зааж чадах туршлагатай, ахимаг насны хүмүүсээр хүрээлүүлэх болно. Бусдын хэлсэн үг, хийсэн ажлыг өөрийнхөө бодол, үйлдэлдээ тусгаж ав. Санаандгүй болсон бүхий л зүйлсийг өөртөө тааруулаад хэрэггүй. Мөрөөдөлдөө хүрэх боломж олгох сургалтанд хамрагдах аз тохионо. Санхүүгийн түр зуурын зогсолтонд санаа зовох хэрэггүй. Хаана хүсэл мөрөөдөл байна тэнд арга зам байдаг гэдэгт итгэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
НУМ (11/22-12/21)
Түгшүүртэй өдөр. Өнөөдөр нэлээд зөрчилдөөнтэй таагүй өдөр болох бололтой. Хэрвээ хүмүүс таны үзэл бодлыг үл ойшоож байвал сэтгэлээр унах хэрэггүй. Тэд таны зөв болохыг удахгүй ойлгох болно. Өнөөдөр аль болох худлаа ярихгүй байх хэрэгтэй бөгөөд чухал ажил хэргээ түр хойшлуулахыг зөвлөж байна. Дарга багш, төрийн албаны ажилтан зэрэг эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг хүмүүс өнөөдөр нэлээд дарангуйлагч шинжтэй байх магадлалтай. Өнөөдөр ямар нэг маргаан мэтгэлцээнд ялалт байгуулна гэж найдах хэрэггүй.
МАТАР (12/22-1/19)
Эцэж туйлдах өдөр. Биеийн алжаалаа тайлж амар. Таны эрч хүч зуун хувьд хүрч чадахгүй байвал энэ өдөр ажлаасаа чөлөө аваад гэртээ амар. Өнөөдрийн зорилго бол хүсэл тэмүүлэлдээ хүрэх. Гэхдээ энэ нь өөрийгөө гаргуунд нь хаяна гэсэн үг биш. Амрангаа та дараагын ажлаа төлөвлөж, толгойдоо байгаа асуултуудад хариулт олох гээд хичээгээд үзэж болох юм. Таны зөн билэг, мэдрэмж дээд цэгтээ хүрчээ. Та өөрийн дотоод сэтгэлээ сонсохыг хүсч байвал бясалгал хийгээрэй. Өөрийн юу хүсч байгаагаа мэдэр. Эрэгцүүлэн бодож суух цаг өөртөө гарга. Тэгж л байж та зорилгоос зорилгын хооронд гүйхгүй шүү дээ.
ХУМХ (1/20-2/18)
Азтай өдөр. Хийгдээгүй ажлаа хийхэд сайн өдөр. Хүссэн зүйлээ өөрийн болгох хүсэл тань ундарна. Та ойр тойрныхонтойгоо итгэл дээр үндэслэсэн харьцааг бий болгож чадах аваас сэтгэл санаа тань нэг хэсэгтээ өөдрөг явах болно. Амжилтын төлөө тэмүүлэх нь тааламжтай үр дүнг авчирна. Эргэн тойрныхонтойгоо анхааралтай харьцах хэрэгтэй. Ингэснээр та хэн нь нөхөр, хэн нь дайсан болохыг олж харна. Та өөрийн удирдлага болон, хамтран ажиллагсдынхаа дургүйцлыг хүргэх магадлалтай.
ЗАГАС (2/19-3/20)
Урам зоригтой өдөр. Өнөөдөр өөрийнхөө үзэл бодлыг тэлж, ирээдүйн зорилгоо шинээр тодорхойлоход таатай өдөр байх болно. Өнөөдөр адал явдалд хэт дурлах хэрэггүй, зүгээр л ажлаа ном журмынх нь дагуу хий. Хүмүүсийн намтар түүхтэй танилцах, аяллын хөтөлбөр үзэж, өөр газар соёл иргэншлийн талаар судалснаар таны мэдлэгийн хүрээ тэлж, сэтгэл хангалуун байх болно.