Эрх баригч МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд яг одоо хаалттай хуралдаж байна. Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байна.
Хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх, төрийн албан томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох юм. Мөн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.
Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд нээлттэй илтгэл тавьсан юм. М.Энхболд уг илтгэлийнхээ үеэр төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох, намын бусад томилгоонуудыг хийх гэж байгаатай холбогдуулан ажлаа хүлээлгэж өгөх хүмүүст хандаж хатуухан үг хэллээ. Тэрээр "МАН засаг бариад та ажлаасаа халагдсан бол битгий гоншигноорой. Таныг илүү чадвартай, мэрэгжилтэй, боловсролтой хүнээр солисон. Бас бүх шатандаа хуулыг чанд сахин ажиллаж байгаа” хэмээн хэлэв.