|

Энэ өдрийн зурхай /2016.12.14/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 16. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.


Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага:Өтлөх үхэхүй 
Суудал:  Төмөр

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Нам гүм өдөр. Өнөөдөр нэлээд нам гүм эхлэх бөгөөд та байгалийн сайханд амарч, хүүхэд насны дурсамжаа сэргээхийг хүсэх болно. Удаан хүлээсэн уулзалт таны урмыг хугалж магадгүй тул хэт өндөр сэтгэгдэлтэй байх хэрэггүй. Ямар нэг том зүйл худалдаж авахаасаа өмнө сайтар нягтал. Авсныхаа дараа таалагдахгүй болоод буцааж өгөхөд маш хэцүү байх болно гэдгийг сана.


ҮХЭР (4/20-5/20)

Алдагдал үрэгдэл тохиолдох өдөр. Зарим хүмүүс нилээд хүндхэн байдалд орох магадлалтай байна. Хамгийн хэцүү нөхцөл байдал нь тэд эд юмсаа хулгайд алдах, булаалгах, дээрэмдүүлэх зэрэг таагүй үйл явдал гарч болзошгүй байна. Харин эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай байна. Эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирж, эсвэл хувийн амьдралдаа амжилтад хүрнэ. Ажлын дараа хамт олон тань хөгжилтэй үдэшлэг зохион байгуулах бөгөөд тэнд ирсэн олон хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлж чадна. Тэндээс бас шинэ ажлын санаа ч гарч ирнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Таны автобус, онгоц, машин цагтаа хөдлөөгүйн улмаас чухал уулзалтнаас хоцорч магадгүй. Гэхдээ, та өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хийх зүйлдээ тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа бол зүгээр л ганцаараа бай. Хүсэл мөрөөдлөө дага. Хүүхэд байхаасаа хойш хийгээгүй зүйлийг хийхдээ бүү ич.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та буруугаа ухамсарлана. Ажлынхаа нууцыг та урьдчилан тааварлаж чадна. Гэрээ хэлэлцээрээ сайн уншиж, саад бартааг сайн тооцоолсон гэдгээ сана. Энэ өдөр ерөнхийдөө ашигтай байна. Гэртээ ганцаараа байх нь үр дүнгээ өгнө. Оюутнууд ажлаа сайн хийж, суралцана. Гэхдээ та энэ өдөр таагүй хүмүүс олон хүн цугларсан газраас хол байхыг сануулж байна. Санаа сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хий. Хийморио сэргээх нь чухал. Тиймээс эрт нойрс.


АРСЛАН (7/23-8/22)   

Тогтуун өдөр. Бүх зүйл болдгоороо болж амьдрал хэвийн үргэлжилнэ. Үр хүүхэд аав ээждээ анхаарал халамж тавих тань арай хоцроод байх шиг. Ажил гэхээсээ гадна ар гэрээ мартаж болохгүй. Гэнэтийн сайхан мэдээ дуулж магадгүй. Энэ нь таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ ч байж мэдэх юм. Аливаа зүйлийг хэт догдлолгүй тайван хүлээж авах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Нарны эрчим хүч болон дэлхий дээр шингэсэн агаарыг ч бас хэмждэг хэмжилт бий. Харин та төвөөс хэтэрхий хол, бодол санаа тань найдваргүй талдаа байна. Мөнгө болон ажил олголтын асуудал ирмэгц бодит байхыг хичээ. Ганц бие хүмүүс хэн хамтран ажиллагсад тань тун уриалагхан хандана. Тиймээс эсрэг хүйснийхэнтэйгээ болгоомжтой ханд. Сонин хачинг сонсохдоо хөгжилтэй байна. Мөн сонссоноо бусдад түгээхэд бэлэн бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэлд нийцсэн өдөр. Дахиад уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнх зүйлс тань амжилттай бүтэж, боломж гарч ирэх болно. Гайхалтай санаанууд, урьд үзээгүй арга зам нь таны төлөвлөгөөний зорилгын дагуу амжилт тань бүтэж байгааг илтгэнэ. Олон жилийн өмнөх сэтгэлийн асуудал тань ил гарч ирэх тул хурдан нягталж үзээд амархан шийдэж нэг мөсөн дуусга. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Гэхдээ бэлэн биш, өөрсдийн нөхцөл байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн аврагч болох гэж хичээсний хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удаан хугацаанд таныг зовоож, толгойг тань гашилгаж байсан олон асуултуудын хариулт олдоно. Ойр дотныхоо хүнтэй хамт хооллосноор та хоёрын харилцаа сайжрах болно. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой ханд. Ганц бие хүмүүсийг сайхан учрал хүлээж байна. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай байдлаа хуваалцаж оройг хамтдаа өнгөрүүл.

НУМ (11/22-12/21)

Хянуур өдөр. Мөргөл үйлдэж, эргэцүүлсэн цаг хугацаа дотоод сэтгэлтэйгээ эвлэрч, мөн чанараа олоход тань туслах болно. Таны хань, эсвэл хайрт дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөөнтэй байгаа бололтой. Энэ нь та хоёрын харилцаанд мэдрэгдэн, тогтворгүй болгож магадгүй. Энэ үед үүсэх маргалдаан ямар ч зорилгогүй хэрүүл болж хувирахаас сэргийл. Харин түүний хэлснийг өөртөө тусгаж авалгүй дотоод мөн чанараа олтол нь хүлээсэн нь дээр. Олны дунд байх нь хувийн асуудлаа бодолгүй цагийг зугаатай өнгөрөөхөд тань туслах болно. Магадгүй танд урьдын хайр, халамжийг ч санагдуулж болох юм.

МАТАР (12/22-1/19)

Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Харилцааны хэрэгслээр хүнтэй харилцахдаа хянуур байхад илүүдэхгүй. Ялангуяа имэйлээр харьцах үедээ нэн түрүүнд анхаараарай. Бусдад илүү сайн харагдах гэсэн хүсэл тань өөрийгөө бодитоор үнэлж дүгнэхэд үүл хурааж мэдэх юм. өөрийн бодол санаагаа олны өмнөх илэрхийлэх үед бодлогогүй үг хэлэхгүй байхыг хичээ. Үүнд цаг хугацаа шаарддаг. Олон нийтээс уучлалт өршөөл эрэх үед нөхцөл байдал улам ч их дордоно.

ХУМХ (1/20-2/18)

Танд удирдагчийн эрх мэдэл ирнэ. Тэргүүн болно. Удирдлагын албанд өөрийн хүч борь. Энэ өдөр найз нөхдийн харьцаа хайр сэтгэл болон хувирч магадгүй. Гараа тохижуулах нь их ажил өрнүүлж, гэр бүлийн гишүүдийн дунд бухимдал үүсгэнэ. Та өөрийн санхүү, авьяас чадвар, хүчээ зориулах илүү ашигтай хүрээллийг олох хэрэгтэй. Та өөрийн найзуудын зөвлөгөөг дагаарай, ингэснээр таны ажил амжилттай үргэлжлэх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Сайхан өдөр. Од эрхэсийн зүгээс таны ажил төрөлд маш таатай нөлөө үзүүлэх болно. Таны ухаалаг үр бүтээлтэй байдал таны одоогийн нөхцөл байдлыг дээшлүүлэх хэдий ч зарим хүмүүс таны энэ байдалд атаархаж мэднэ гэдгийг анхаар. Таны зөн билэг маш өндөр байгаа тул та ямар ч нууц далд асуудлыг илрүүлэн гаргаж чадах болно. Таны өнгөрсөн хуучин дурсамж болон аль хэдийн мартагдсан сэтгэл хөдлөл дахин сэргэж таныг тавгүйтүүлж мэднэ.