|

2200 ГАРУЙ АВТОМАШИНД АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

2200 ГАРУЙ АВТОМАШИНД АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

 

Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хонгор сумын олон улсын зам дагуу байрлаж буй цайны газруудад хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна.

Мөн МХГ-аас Буурал хангай, 40-ийн болон Хөтөл шалган нэвтрүүлэх товчоонд нийт 97 авто машинд үзлэг шалгалт хийжээ. Үүнээс 89 автомашинд ачигдан орж ирсэн 1.2 тн хонины цувдай, 128 ширхэг ямааны гулууз, 116 ширхэг хонины гулууз, 26 ширхэг үхрийн өрөөл, 1 ширхэг тэмээний гулууз, 6 ширхэг адууны өрөөл, 9 ширхэг үхрийн шир, амьд үхэр-2, хонь-15, ямаа-15 зэрэг нь гарал үүслийн бичигтэй тул нэвтрүүлж, 8 авто машинд ачигдан шалгагдсан 8 ширхэг адууны өрөөл, 1 хонины гулууз, 1 үхрийн гулууз, 1 өрөөл, 189 ширхэг хонь ямааны арьс, үхэр ,адууны 2 ширхэг ширийг шалгахад гарал үүслийн бичиггүй байсан тул орон нутагт нь буцаажээ.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн олон улсын зам дээр байгуулсан ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг нь 2200 гаруй автомашинд ариутгалыг хийсэн тухай тус аймгийн Мэргэжлийн хяналт, хэв журмын албанаас мэдээллээ.