Энэ талаар биологийн ухааны доктор О.Мөнхтогтох "Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2011-2016 онд хийсэн хээрийн судалгааны явцад нэг, хоёр, гурван гүемтэй ирвэс таарч байлаа. Харин дөрвөн зулзага төрүүлсэн тохиолдол анх удаа бүртгэгдлээ. Ирвэс дөрвөн зулзага төрүүлдэгийг баталсан шинжлэх ухааны энэ баталгаа Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд 2016 оны 8, 9 дүгээр сард хийгдсэн байна. Дөрвөн зулзага бүхий нэг бүл ирвэс Автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байна” хэмээн хэлжээ.