|

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫГ ДЭМЖИВ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫГ ДЭМЖИВ

 

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах "1000 төгрөг” аяны өрнүүлж байгаа билээ.

Энэхүү аяныг өнөөдөр /2016.12.23/ ДДЦС ТӨХК, ДДСүлжээ ТӨХК-ийн хамт олон дэмжиж байгаа илэрхийлж, мөнгөн тусламжаас гадна эд материалын хандив өглөө. Тухайлбал Дархан Дулааны сүлжээ компанийн хамт олон мөнгөн тусламж, эд материал хандивласан бол ДДЦС-ийн хамт олон нэг өдрийн цалингаа малчдад туслах сайн үйлсийн аянд хандивлалаа.


 
2016-12-23 15:15
 

 

 

 


 

Одоогоор энэ нийтлэлд сэтгэгдэл байхгүй байна. Гэхдээ та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээж болно!